• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Н.Намуу: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд тэг зогсолт болсон тул энэ жил дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан

2023-12-22
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

зураг

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг агаарын нөхцөл байдал 32 хувиар нөлөөлж байсан бол 2023 оны мөн өдрүүдэд 50 хувь болж өссөн байна.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-31-нд замын хөдөлгөөний ачааллын дундаж үзүүлэлт 90 хувь байсан ба тус хугацаанд долоон өдөр тэг зогсолт болсон. Энэ арванхоёрдугаар сарын эхний хагаст замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн оны мөн үеэс тогтмол 3-4 хувиар ихсэж байсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх тооцоолол гарсан. Эдгээр үзүүлэлтээс харахад энэ онд ч мөн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байсан тул тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн шинэ жил, баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэгдэх зорчилт хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн ослын тохиолдлыг харгалзан үзсэн. Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар уг ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна” гэсэн юм.

Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

– Тухайн зохицуулалтыг хийснээс хойш замын хөдөлгөөний ачаалалд ямар өөрчлөлт гарч байна вэ?

– Дугаарын хязгаарлалтгүй үед буюу арванхоёрдугаар сарын 11-нд уулзваруудад нийт 3,816 удаа хөдөлгөөн зохицуулалт хийж байсан. Үүнийг дугаарын хязгаарлалт эхэлсэн өдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөртэй харьцуулбал энэ тоо 2,672 болж, 30 хувиар буурсан. Цаашлаад арванхоёрдугаар сарын 19-нд 33 хувь, арванхоёрдугаар сарын 20-нд 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

– Захирамжид өөрчлөлт орж, тэгш, сондгойгоор зорчих хуваарийг шинэчилсэн. Уг захирамжид бүх нийтийн амралтын өдөр болох арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэх боловч нэгдүгээр сарын 1-нд үйлчлэхгүй гэж тусгасан байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

– Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр ч шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал их байдаг. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан юм. Түүнчлэн тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс дээрх үзүүлэлтэд үндэслэн арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

зураг

Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон холбогдох захирамжид дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөхөөр заасан тээврийн хэрэгслүүд нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөнд хязгаарлалтгүйгээр оролцож болно.

Гэхдээ тухайн тээврийн хэрэгслүүд нь таних тэмдэг, логотой байх шаардлагатай. Такси, сургуулийн автобус, түгээлтийн машины зөвшөөрөл нь Нийслэлийн Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй байдаг. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас илгээсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу манай байгууллага системдээ бүртгэдэг.

Цахилгаан, дулаан хангамжийн тээврийн хэрэгслүүд шууд манай байгууллагад хандан бүртгүүлж, зөвшөөрөл авна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын систем нь зөвхөн улсын дугаар танина. Иймд дугаарын хязгаарлалтад орохгүй тээврийн хэрэгслүүд буюу хэвлэл мэдээллийн байгууллагын автомашин нь заавал таних тэмдэгтэйгээр хөдөлгөөнд оролцоно” гэлээ.

зураг

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд зааснаар:

  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;
  • Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах;
  • Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх;
  • Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх;
  • Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан;
  • Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.

Харин ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:

  • Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өмнөх мэдээ

ШИНЖЭЭЧ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслах 42 үл хөдлөх хөрөнгө, оффис, агуулах эзэмшдэг

Дараагийн мэдээ

Голомт банк “Great place to work” олон улсын батламжийг хоёр дахь жилдээ авлаа

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Голомт банк “Great place to work” олон улсын батламжийг хоёр дахь жилдээ авлаа

УДШ-ээр Б.Махбалын гомдлыг хэлэлцэхээр товложээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.