• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Н.Тэмүүлэн: “Шувуу” ажиллагаагаар 29 этгээдийг эх оронд нь авчрахаар ажиллаж байна

2023-05-10
Гэмт хэрэг, зөрчил, Онцлох мэдээ, Хууль, эрх зүй
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

     Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

–УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-“Нүүрсний” гэх тодотголтой хэрэг дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Одоо ажиллагаанд 43 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт нүүрсний гэх тодотголтой зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж НПГ-т шилжүүлсэн байна. Үүнд “Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх эрүүгийн хэргийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт дээрх хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулж дуусгасан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 195 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 838 удаа, гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авах, 1274 материал холбогдох байгууллагаас гаргуулан авсан байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжлэн явагдаж байна.

-“Нүүрсний” гэх хэрэгт бодит хохирол хэр их тогтоогдож байгаа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахуулийг албан тушаалтнууд авсан байж болзошгүй нь тогтоогдож байна. Мөн энэ хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон. Жишээ нь  5,3 сая долларыг АНУ руу, БНСУ руу 6 сая орчим доллар шилжүүлсэн. 2 гаруй сая доллар эргээд Монгол Улсад орж ирсэн, гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд БНСУ-ын Ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтанд Бүгд Найрамдах Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгаа гэдгийг тогтоосон, шалгах ажиллагаанууд явагдаж байгаа.

-“Шувуу”, “Шилжүүлэн авах” зэрэг ажиллагаанууд дээр ямар ажиллагаа хийгдэж байгаа вэ?

-“Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-аас 29 этгээдийг эргүүлэн эх оронд нь авчрахаар ажиллаж байгаагаас 5 этгээдийг авчирсан байгаа. Тухайн этгээдүүдийн заримтай нь холбоо тогтоож Монгол Улсад ирүүлэх, заримыг нь “deportation” буюу тухайн байгаа улсаас нь албадан гаргуулж эх оронд нь авчрах зэрэг ажиллагаануудыг хийсэн байгаа.

Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд Европын холбооны нэр бүхий улсад манай улсын авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгө байгааг тогтоосон бөгөөд тодорхой ажиллагаа зохион байгуулснаар үр дүн гарч мөнгийг шилжүүлэн авах болсон. Энэ талаар үр дүн гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх болно.

Өмнөх мэдээ

Путин ялалтын баяраар “Оросын эсрэг жинхэнэ дайн эхэлсэн” гэв

Дараагийн мэдээ

Чойжин ламын музей ажлын байр зутруу, цалин бага гээд ажиллах хүнгүй болжээ

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

Чойжин ламын музей ажлын байр зутруу, цалин бага гээд ажиллах хүнгүй болжээ

Б.Батдаваа: Хүнсний бүтээгдэхүүний үнэ 56 хувиар өссөн

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.