• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Н.Учрал: Улаанбаатарт төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна

2023-05-03
Засгийн газар, Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

    Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр санаачилсан “5Ш” хөтөлбөрийн “Шил” ажиллагаа нь иргэн нь төрөө шууд хянаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой.

Уг ажиллагааг олон нийтэд таниулах, төрийн албан хаагчдад цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт цуврал уулзалт Налайх дүүрэгт боллоо.

Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй холбогдох албаныхан оролцов.

Уг уулзалтаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажил, үүнээс гарч буй үр дүн, “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар Налайх дүүргийн төрийн албан хаагчдад танилцуулсан юм.

Тэрбээр “Нийслэлийн удирдлагуудтай хамтран нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаа.

Одоогоор Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна. Цаашид нийт 61 цэгийг байгуулахаар төлөвлөсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэдийн тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.

. Төрийн үйлчилгээг гар утас, нэг цэгийн үйлчилгээний төв, оператор, ТҮЦ, киоск машин зэрэг бүх төрлөөр авах боломжийг бүрдүүлнэ” гэв.

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг танилцуулав. Мөн тэрээр “Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүргээс удирдан зохион байгуулсан.

Энэ хүрээнд Налайх дүүрэгт тулгамдаж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, үүсээд буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, төсвийг нягтлан харахыг холбогдох албаныханд даалгасан. Мөн Монгол Улсын Засгийн газраас “5Ш”  хөтөлбөр буюу авлига, хүнд сурталтай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байна.

Нийслэлийн зүгээс ч цахим шилжилтийг эрчимтэй хийж, технологийн тусламжтайгаар авлига, хүнд суртлаас ангижирч, төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулахаар зорьж байгаа. Төрд сэтгэл дэвсэн, сайн ажиллаж буй чадварлаг залуучууд олон бий.

“5Ш” хөтөлбөрийн үр дүнд төрийн албан хаагчдын унасан нэр хүнд сэргэнэ гэж үздэг. “Шил” ажиллагаа бол төрийн хэмнэлт, санхүүгийн хэмнэлт, цаг хугацааны хэмнэлтийг бий болгох давуу талтай” хэмээж байлаа.

Түүнчлэн хөдөөгийн сэргэлтийг хийж байж хотын сэргэлтийг эрчимжүүлэх бөгөөд үүний тулд хөдөө, орон нутгийн албан хаагчдын цалинг нэмж, амьдрах нөхцөлийг сайжруулах ёстойг онцолж байв.

Өмнөх мэдээ

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих уу эсвэл…?

Дараагийн мэдээ

Санаатайгаар хүн дайрч амь насыг нь хохироожээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Санаатайгаар хүн дайрч амь насыг нь хохироожээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.