Ойрх Дорнод дахь АНУ-ын бааз руу дроноор халдсаны улмаас гурван Америк цэрэг амь үрэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо байден тус халдлагыг Ираны дэмждэг эктремист үзэл бодолтой бүлгүүд үйлдсэн, хариуг нь өгөх болно гэж хэлжээ.
Аравдугаар сарын 7-нд Газын зурвасын дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд руу Ираны дэмждэг террорист бүлгүүд халдаж эхэлсэн. Тэдгээр халдлагуудад Америк цэргүүд бэртэж байснаас амь үрэгдсэн тохиолдол одоог хүртэл гараагүй юм.
Байден халдлагын дараа мэдэгдэл гаргахдаа АНУ холбогдох бүх этгээдүүдэд бидний сонгосон хэлбэрээр хариуцлага хүлээлгэх болно. АНУ-ын Төв командлал Байденд хэргийн талаар мэдээлэл өгөхдөө Сирийн хилийн ойролцоох Йорданы газар нутагт болсон гэсэн байна.
Харин Йорданы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Муханнад Моубайдин төрийн өмчит телевизэд хэлэхдээ халдлага Сири дэх Аль-Танф баазад болсон хэмээжээ. Өнгөрсөн аравдугаар сарын 7-ноос хойш Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн баазууд руу 97 удаа халдсан юм.
Нэгдүгээр сарын эхээр АНУ эдгээр халдлагын эсрэг хариу арга хэмжээ авч, Иракын нийслэл Багдадад агаарын цохилт өгч экстремист бүлгийн ахлах албан тушаалтныг хөнөөсөн байна.
Эх сурвалж: BBC