• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

2023-04-15
Засгийн газар, УИХ, Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр буюу энэ сарын 14-нд “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байна. 

Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эерэг үр дүнд хүрсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тухайлбал, онцгой дэглэм тогтоосон 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 13.0 сая тонн нүүрс борлуулсан. Онцгой дэглэмийн хугацааны сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан.

Өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж, төсөвлөсөн цэвэр ашгийг 56 хувиар давуулан биелүүлж, цэвэр ашиг 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 224 мянган тонн коксжих нүүрс, 192 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 416 мянган тонн нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр амжилттай борлуулсан гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч дээрх хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-г олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилгоор дараах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. Үүнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх, нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн засаглал, бүтэц, менежментийг сайжруулах, оновчтой болгох хэмээв.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн үед тодорхой үр дүн гарч эхэлснийг тэмдэглээд онцгой дэглэмийн хугацааг сунгах, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж дүгнэн Засгийн газраас холбогдох шийдвэрийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг ирүүлсэн аж.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгах, уг онцгой дэглэмийн хугацаанд холбогдох хуульд заасан асуудлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, дагаж мөрдөх хугацааг уг тогтоолын төсөлд тусгажээ.

Өмнөх мэдээ

“LVMH”-ийн хувьцаа хамгийн дээд түвшинд хүрчээ

Дараагийн мэдээ

Улсын хэмжээнд 6.1 сая мал төллөөд байна

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Улсын хэмжээнд 6.1 сая мал төллөөд байна

Үзэгчдийн хүсэн хүлээдэг "Хаврын баяр"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.