Хамгийн сүүлийн мэдээллээр лхагва гарагаас эхлэн Украйны өмнөд хэсгийн Херсон хот болон түүний ойр орчмын тосгод руу Оросын талаас гал нээсэн бөгөөд 23 хүн амиа алдаж, 46 хүн шархадсан хэмээн Херсон мужийн цэргийн захиргааны дарга Алексадр Прокудин мэдээлжээ.
Оросын армийн нээсэн гал Херсон хотын энгийн иргэд оршин суудаг бүсүүд болох Привокзальна талбай, гал тэрэгний буудал, гарам, шатахуун түгээх станц, хоёр ч дэлгүүр, үйлдвэр, машин засварын газар зэрэгт туссан байна.
Мөн ОХУ-ын харвасан 24 нисгэгчгүй онгоцны 18-ыг устгасан тухай Украйны Агаарын цэргийн хүчин мэдэгджээ.
Нэмж дурдахад лхагва гарагийн шөнө Кремлийн ордон руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн бөгөөд энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины амийг хөнөөхийг завдсан үйлдэл хэмээн Оросын талаас мэдэгдсэн. Халдлагын үеэр Путин барилгад байгаагүйг эх сурвалжууд хэлсэн. Украйны талаас энэ халдлагыг өөрсдөө үйлдээгүй хэмээн эрс няцаажээ.
Ерөнхийлөгч Зеленский Украйныг эзэн түрэмгийлэх үеэр үйлдсэн дайны гэмт хэргийг шалгаж байгаа Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд өнөөдөр буюу пүрэв гарагт зочлох бөгөөд тэрээр Финландын ерөнийлөгч, Швед, Норвеги, Дани, Исландын ерөнхий сайд нартай уулзахаар товлож байна.