Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх “Сибирийн Хүч-2” дамжуулах хоолойн төслийн гэрээг Москва, Бээжингийн талууд идэвхтэй хэлэлцэж байгааг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Александр Новак өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байгаа” гэж хэлсэн байна.
2023 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Оросын Газпром, Хятадын CNPC компаниуд төслийн эдийн засаг, худалдааны нөхцөлийг эцэслэн баталсан тухай Новак мэдээлжээ.
Мөн Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулах дамжуулах хоолойн хэсгийн зураг төсөл, судалгааны ажил үргэлжилж буйг тэр энэ үеэр дуулгасан байна.
“Сибирийн Хүч-2” төсөл нь Баруун Сибирийн ордоос Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх зорилготой бөгөөд жилдээ 50 тэрбум шоо метр хүртэл хий дамжуулах багтаамжтай байх юм.
Эх сурвалж: ТАСС