Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээний -63.5 кг жинд манай улсын тамирчин, ОУХМ Б.Чинзориг алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Руслан Абдулаевтай тулалдах юм.
Тоглолт манай улсын цагаар 21:45-д эхэлнэ. Хэрэв алтан медаль хүртвэл 200,000 ам.долларын эзэн болох юм.
Тэрбээр мөнгөн медалийн төлөөх өрсөлдөөнд Тажикистан улсын боксчин Баходур Усмоновыг хожоод байв.