ОХУ 2030 он гэхэд жилд 32 мянган дрон үйлдвэрлэдэг болохоор төлөвлөж байна. Энэ нь одоогийн үйлдвэрлэлийн хэмжээнээс бараг гурав дахин их тоо юм. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусовын мэдэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчид зах зээлийн 70 хувийг эзлэх аж. Энэ хүрээнд 696 тэрбум рубль буюу 7.66 тэрбум ам.доллараар нисэгчгүй нисэх онгоцны үндэсний төслийг санхүүжүүлнэ гэв.
Орос, Украины дайн эхэлснээс хойш талууд хэн хэн нь нисгэгчгүй онгоцыг өргөнөөр ашиглаж байна. Дайн сунжран үргэлжилсээр байгаа тул талууд цэргийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх болсон.
ОХУ-ын хувьд Украинд дуу чимээ ихтэй бензин хөдөлгүүрээрээ алдартай, хямд өртөгтэй, Иранд үйлдвэрлэсэн шахед дроныг өргөнөөр ашиглаж байна. Үүний зэрэгцээ иргэний хувийн хэрэгцээнд зориулагдсан боловч байлдаанд зориулан өөрчилсөн жижиг нисгэгчгүй онгоцуудыг мөн ашиглаж буй.
Харин Украин энэ онд алсын тусгалын 11 мянга гаруй довтолгооны нисгэгчгүй онгоц, байлдаанд зориулан өөрчилсөн нэг сая нисгэгчгүй онгоц тус тус үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: REUTERS