• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

ОХУ-ын Уран гулгалтын холбоо: Бид  Монголын үзэгчидтэй уулзах мөчөө тэсэн ядан хүлээж байна

2023-05-06
Нийгэм, Онцлох мэдээ, Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

    “Мөрөөдөл биелэх Мөсөн Өргөө буюу “Steppe Arena” ОХУ-ын уран гулгалтын оддоор амьсгалж, монголчууд бидний хоног тоолон хүлээсэн уран гулгалтын гайхамшигт үзүүлбэрүүдийг үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран Оросын уран гулгалтын оддын “Уран гулгалтын одод Монголд” шоу тоглолтыг хоёр өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолтод ОХУ-ын алдарт  тамирчин, Олимпийн тайзнаа үзэгчдийг өндөлзүүлж, алмайруулж байсан уран гулгагчид хүрэлцэн иржээ. Тухайлбал, “Бээжин-2022” өвлийн олимпийн багийн төрлийн аварга, Европын аварга, дэлхийн рекордыг эзэмшигч татар охин Камила Валиева, “Бээжин-2022” олимпийн багийн төрлийн аварга Марк Кондратюк, “Бээжин-2022” олимпийн багийн төрлийн аварга, дэлхийн аварга Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын аварга Елизавета Туктамышева, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов, Европын аварга Дмитрий Алиев, Европын аварга Александра Бойкова, Дмитрий Козловский нар хүрэлцэн иржээ.

Мөн  энэ жилийн Оросын аварга Евгений Семененко, дэд аварга Петр Гуменник, Этери Тутберизегийн бас нэг “сод авьяастан”, энэ жилийн Оросын аварга 15 настай охин Софья Акатьева, ирээдүйн олимп, дэлхийн медальтан 15 настай Аделия Петросян гэсэн шилдгүүд манай оронд хүрэлцэн ирээд байна. Өчигдөр орос тамирчид монгол хүүхдүүдэд мастер класс хичээл зааж, хичээллэсэн. Мөн шоуны өмнөх хэвлэлийн бага хуралд оролцсон юм.

Н.Оюунбат: Монголын уран гулгалтын багш дасгалжуулагчдыг бэлтгэхэд хамтарч ажиллана

Монголын Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дүнд энэ сайхан шоуг монголчууддаа танилцуулах болсондоо барятай байна.

Манай хорооноос ОХУ-ын Уран гулгалтын холбоотой маш олон уулзалт, хэлэлцээ хийсний дүнд амжилттай болсон. 17 шилдэг тамирчин, 6 дасгалжуулагч, албаны хүмүүс гэсэн 32 хүний бүрэлдэхүүнтэй баг манай оронд ирлээ. Энэ үзүүлэх тоглолт уран гулгалтын спортыг Монголд хөгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ. Өнөөдөр манай залуу тамирчдад олимпын аваргууд хичээл заалаа. Цаашдаа Монголын уран гулгалтын багш дасгалжуулагч нарыг бэлтгэх тал дээр яриа хэлэлцээр хийсэн”

Бид  Монголын үзэгчидтэй уулзах мөчөө тэсэн ядан хүлээж байна

ОХУ-ын Уран гулгалтын холбооны ерөнхийлөгч А.И.Коган:

-Бид маргааш Монголын үзэгчидтэй уулзах мөчөө тэсэн ядан хүлээж байна. Цаашдаа ч уран гулгалтаар монголчуудтай хамтран ажиллах болно. Шинэ шинэ хамтарсан төслүүд хийнэ. Монголын хүүхэд залуучуудад энэ сайхан спортыг хөгжүүлэхдээ баяртай байгаа. Халуун дулаанаар хүлээн авсан монголчуудад баяртай байна. Бүх билет зарагдаж дууссан байна.

Монголчууд уран гулгалтад хэр дуртай нь харагдаж байна. Өнөөдөр хуралд бид Бээжин олимпын багийн аваргуудаа авчирсан. Үзэгчдэд хэлэхэд бид өөрсдийн жинхэнэ тэмцээний хөтөлбөр, тоглолтоо үзүүлнэ. Ямар нэг хялбарчилсан тоглолт биш шүү.

Сүхбаатарын талбайгаар явлаа, их сайхан байна

“Бээжин-2022” өвлийн олимпийн багийн төрлийн аварга Камила Валиева:

-Монголд би анх удаа ирж байна. Одоогийн байдлаар зочид буудлынхаа ойролцоо л зугаалж, явж үзлээ. Өчигдөр орой ирсэн, тэгээд Мөсөн ордонд шууд ирсэн болохоор гадуур явж амжаагүй байгаа. Сүхбаатарын талбайгаар явлаа, их сайхан байна. Надад Улаанбаатарт хот, Монголоор зугаалах, юм үзэх цаг гарна гэж найдаж байна. Хүнд элемент, үсрэлт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ харж байж болно. Ямар ч гэсэн бүрэн хэмжээний богино хөтөлбөрөө толилуулна.

Өргөн уудам тал цонхоор хараад Монгол үнэхээр таалагдсан

Никита Кацалапов:

-Тамирчдын өмнөөс та бүхнийг ийм сайхан хүлээн авсанд баярласнаа хэлье. Маш найрсаг сайхан ард түмэн юм. Гадуур явах цаг гараагүй ч нисэх буудлаас хот ирэх замд уйдах цаг гараагүй. Цонхоор хараад л, өргөн уудам тал, адуун сүрэг байсан. Үнэхээр сайхан байна. Надад Монголд зугаалах бүтэн өдөр гараасай гэж хүсэж байна. Үзэх харах юм их байна. Зочид буудалд миний өрөө дээд давхарт таарсан. Цонхоор энэ сайхн хотыг бүхэлд нь харж чадаж байгаа. Мөн Мөсөн өргөөг магтмаар байна. Чанартай сайн мөстэй, дэлхийн ямар ч том тэмцээн хийсэн болохоор юм байна.

Монголчууд үнэхээр найрсаг, сайхан харилцаатай санагдсан

Анастасия Мишина, Александр Галлямов “Бид хоёрт цаг бага байсан ч гадуур зугаалж амжсан. Хуучны барилга, орчин үеийн байшин хосолсон архитектур гайхалтай байлаа. Монголчууд үнэхээр найрсаг юм. Гудамжинд тааралдсан хүмүүс юу ч асуусан зааж өгөөд их сайхан байлаа. Улаанбаатар хот их сайхан хот юм. Их таалагдлаа. Улаанбаатарыг улам сайн мэдмээр санагдлаа.

Өмнөх мэдээ

Чуулган: ҮХНӨ-д ард түмний саналыг түлхүү тусгах ёстой гэж үзэв

Дараагийн мэдээ

Наадам дэглэх найруулагчаар Б.Анарыг, зөвлөхөөр С.Дулам багшийг сонгожээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Дараагийн мэдээ

Наадам дэглэх найруулагчаар Б.Анарыг, зөвлөхөөр С.Дулам багшийг сонгожээ

УИХ-ын гишүүд долоо хоног тойрогтоо ажиллаж, иргэдээс санал авна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    37 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.