• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

ОХУ үй олноор хөнөөх зэвсгээ сансарт байрлуулах уу?

2024-02-20
Дэлхий
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

ОХУ хиймэл дагуул эсэргүүцэгч цөмийн зэвсэг бүтээж байгааг АНУ-ын тагнуулын мэдээллээр тодорхой болгожээ. АНУ-ын Конгрессын Тагнуулын хорооны дарга Майк Тернер хоёрдугаар сарын 14-ний өдөр энэхүү түгшүүртэй мэдээллийг гаргасан байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх юм.

Оросын хөгжүүлж буй систем нь сансарт суурилсан хиймэл дагуулын эсрэг зэвсэг гэж Цагаан ордон мэдээлж байна. Уг зэвсгийг сансарт байрлуулбал 1967 оны сансар огторгуйн гэрээг зөрчсөн үйлдэл болох юм. Тус гэрээнд зааснаар сансар огторгуйд үй олноор хөнөөх зэвсэг байрлуулахыг хориглосон байдаг.

Харин Кремлийн зүгээс АНУ-ын мэдэгдлийг “хорлонтой, зохиомол мэдэгдэл” гэж үгүйсгэжээ.

Цөмийн ертөнцийн дэг журам дэлхий дахинд ихээхэн өөрчлөгдөж байгаа үед энэ мэдэгдэл гарч байна. Хятад тэргүүтэй олон улс зэвсэглэлээ өргөтгөн, шинэчилж байна. Иран ч цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ойрхон байна. Энэ мэтчилэн өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй болохыг хүсэх орнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгааг цөмийн шинжээчид хэлж буй. Үүний зэрэгцээ хэд хэдэн улс орон сансарт байгаа бай руу довтлох шинэ зэвсэг бүтээж байна. Энэ жагсаалтад Орос, АНУ, Хятад, Энэтхэг багтсан. Эдгээр улс жагсаалтад багтсан ч зэвсэг нь хараахан сансарт байршаагүй байна.

АНУ болон ЗХУ хүйтэн дайны үед сансарт цөмийн дэлбэрэлтийн судалгаа хийжээ. ЗХУ 1960-аад оны сүүлээр цөмийн цэнэгт хошууг дэлхий рүү зөөх чадвартай пуужинг туршсан. Гэхдээ хоёр улс хоёулаа сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг хориглосон Сансар огторгуйн гэрээ болон Туршилтыг хэсэгчлэн хориглох 1963 оны гэрээнд нэгдэн оржээ. Хүйтэн дайны үеийн зэвсгийн өрсөлдөөнийг зогсоохын тулд хоёр улс энэхүү гэрээнд нэгдсэн юм.

Гэсэн хэдий ч ОХУ-ын  сансрын зэвсгийн талаарх дээрх мэдээлэл нь түгшүүр төрүүлэв.

Улс орнууд сансарт цөмийн зэвсэг байрлуулахад хэд хэдэн шалтгаан бий. Сансарт суурилуулсан цөмийн зэвсгийг дэлхий рүү чиглүүлж болно. Онолын хувьд сансрын зэвсгийг эрт илрүүлэх радар болон пуужингийн довтолгооноос хамгаалах боломжтой. Гэхдээ цөмийн зэвсгийг сансраас шууд харвах нь ихээхэн сул талтай.

Дэлхий дээрх бай руу цохилт өгөхийн тулд сансарт зэвсэг байрлуулах нь хамгаалалтын эсвэл довтолгооны сэдэлтэй байж болно. Пуужингийн довтолгооноос зайлсхийх чадвартай зэвсэг нь цөмийн зэвсгийг саатуулж чадна.

Эсвэл ийм төрлийн зэвсэг нь тухайн улсыг анхны цохилт өгөх чадвартай болоход тусалж болно. Анхны цохилт нь цөмийн хариу үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд дайсны цөмийн зэвсгийг хангалттай устгах чадварыг илэрхийлнэ.

Хамгийн магадлал өндөртэй шалтгаан бол дайсны цэргийн хиймэл дагуулыг устгах явдал юм. Навигацийн хиймэл дагуулыг гэмтээх нь дайсны дайн хийх чадварт саад болно. Хиймэл дагуул нь улс орны цөмийн командлал, удирдлага, харилцаа холбооны системд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сансрын цөмийн зэвсгийн тусламжтайгаар пуужин хөөргөлтийг хянадаг хиймэл дагуул, цэргийн тушаалыг дамжуулдаг холбооны хиймэл дагуулуудыг устгаж, гэмтээх боломжтой.

Цөмийн дэлбэрэлтийн улмаас үүссэн гамма цацрагийн долгион нь хиймэл дагуулын чухал дэд системийг гэмтээдэг. Гэвч нэг сул тал байгаа. Энэ нь зөвхөн дайсан улсын бус гамма цацрагийн хүрээн дэх бусад улсын хиймэл дагуулыг ч сүйтгэж орхих юм.

Газарт суурилсан хиймэл дагуулын эсрэг систем нь зөвхөн дэлхийн тойрог замд байгаа зорилтот түвшинд хүрэх чадамжтай. Харин сансарт суурилсан систем нь газрынхаас илүү холын тусгалтай, урт хугацааны туршид үүрэг гүйцэтгэх боломжтой. Хиймэл дагуулуудын ихэнх нь газарт суурилсан системийн хүрээнээс давсан өндөр тойрог замд байрладаг.

Сансарт суурилсан цөмийн зэвсэг нь хямралын үед тухайн улс цөмийн зэвсэг ашиглах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дэлхий рүү чиглэж буй зэвсэг болон сансар дахь бай руу чиглэсэн зэвсэг хоёулаа цөмийн зэвсгийг урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах хөшүүргийг бий болгодог. Урьдчилан сэргийлэх цөмийн цохилт нь цаашдын хурцадмал байдлыг өдөөж, эцэстээ бүх нийтийн цөмийн дайнд хүргэх магадлалтай.

Цөмийн зэвсгийг сансарт байрлуулах нь зэвсгийн шинэ уралдааныг өдөөж магадгүй юм. Сансрын зэвсгийн нэг зорилго нь дайсны сансрын зэвсгийг устгах явдал байдаг. Тиймээс АНУ нь Оросын зэвсгийн эсрэг өөрийн зэвсгээр хариу үйлдэл үзүүлж магадгүй гэж үзэж байна. Дараа нь Орос давуу байдлаа хадгалахын тулд шинэ зэвсгээр эсэргүүцэж болзошгүй.

Хятад гэх мэт бусад улс ч Америкийн зэвсгийн эсрэг хариу үйлдэл үзүүлж магадгүйг цөмийн шинжээчид сануулж байна.

ОХУ эсвэл аль ч орон байсан сансарт хамгаалах зорилгоор зэвсгээ байрлууллаа гэхэд зэвсгийн өрсөлдөөнийг хурцадмал байдалд хүргэнэ. Сансрын зэвсэг нэвтрүүлэхийг олон улсын харилцаа судлаачид аюулгүй байдалтай холбон ойлгодог. Энэ нь нэг улсын аюулгүй байдлыг сайжруулах авч нөгөө улсыг найдваргүй байдалд оруулдаг үйлдэл ажээ.

Эх сурвалж: THE CONVERSATION

Өмнөх мэдээ

Улаанбаатарт 45 хэм хүрч хүйтэрнэ

Дараагийн мэдээ

АНУ хагас дамжуулагчын зах зээлд хүч үзнэ

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Дэлхий

“Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна

2024-09-27
Дэлхий

Сөүл хотод автомашин явган зорчигчдыг дайрч есөн хүнийг амийг бүрэлгэсэн ноцтой осол гарчээ

2024-07-02
Дараагийн мэдээ

АНУ хагас дамжуулагчын зах зээлд хүч үзнэ

"Түлш тасарснаас өвс, тэжээлээ татаж чадахгүй, зудад нэрвэгдсэн"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.