Пакистанд агаарын температур өндөр хэмд хүрч халсан өдрүүд үргэлжилж, үүний улмаас сүүлийн зургаа хоногийн хугацаанд 560 гаруй хүн амиа алдсан байна.
Эмнэлэгт тусламж хүсэж очиж буй иргэдийн дийлэнх нь 60-70 насныхан байгаа бөгөөд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч, өндөр халуурч байгаа аж.
Тавдугаар сарын сүүлээр Пакистаны Синдх мужид агаарын температур цельсийн 52 хэм хүрч халсан нь 2024 он гарсаар тус улсад тохиосон хамгийн өндөр халалт болсон.
2017 онд Пакистанд агаарын температур цельсийн 54 хэмд хүрсэн нь тус улсын түүхэн дээд халалт болон бүртгэгдэж байв.
Сүүлийн үед хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Азийн орнуудад хэт халалт нэмэгдэж байгааг эрдэмтэд хэлсэн.
Эх сурвалж: ВВС