• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Парис хот олимпийн наадамд бэлэн үү?

2024-01-23
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Цэнхэр гаригийн эв нэгдэл, баяр цэнгэлийн их наадам болох олимп гэрлийн хотод нээлтээ хийхэд 185 өдөр үлдлээ. Зуны 33 дахь олимпийн наадамд арван мянга гаруй тамирчид оролцох тооцоололтой байгаа бөгөөд Парис хот ч эдгээр өдрүүдэд тун завгүй бэлтгэл ажлаа хангаж байна. Тус хотын удирдлагууд олимпод бэлтгэн 43 орчим шинэ санаачлагыг баталжээ. Илүү ногоон, илүү аюулгүй, илүү эрүүл гэх уриан дор Сена мөрөн дагуу их цэвэрлэгээ хийснээс гадна дугуйн замуудыг барьж, нийтийн тээврийн шугамуудыг нэмж, түгжрэлийг багасган түүх соёлоо орчин үеийн чиг урсгалтай нийцүүлэхээр хичээж байгаа гэнэ.

Гэхдээ л асуудал гарч ирэв. Парисын хотын захирагч Анн Идальгогийн хэлснээр хотынх нь нийтийн тээвэр ирэх олимпод бэлэн биш байгаа аж. Парис хот энгийн үедээ ч нийтийн тээврийн хомсдолд орж, Парис хотын иргэдэд хүртээмжтэй, тав тухтай байж чаддаггүй гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн жил 40 жил Парисын нийтийн тээвэрт хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй гэнэ.

Парисын олимпийн тасалбар эзэмшигч бүр нийтийн тээврээр үнэгүй зорчих зохицуулалттай бөгөөд энэхүү алдагдлыг нөхөхийн тулд энгийн зорчигчдод тасалбараа хоёр дахин үнэтэйгээр борлуулахаас өөр сонголтгүй болжээ. Мөн хотын аюулгүй байдал болон зочид буудлуудын хүрэлцээ, тав тухтай байдалд хотын цагдаагийн газрын дарга болон зочид буудлуудын холбоооны тэргүүн хоёр тусгайлан анхаарал хандуулж байгаа гэв.

2.10 еврогийн үнэтэй метроны тасалбар 4 евро болно.

Оны өмнөхөн Францын “Odoxa” байгууллагын зүгээс Парис хотын иргэдийн дунд судалгаа явуулахад бараг хоёр хүн тутмын нэг нь буюу 44 хувь нь Парисын олимпийг ойшоохгүй байгаагаа илэрхийлжээ. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 52 хувь нь олимпийн үеэр хотоос гарна гэсэн аж. Тус судалгаанд оролцсон Эвелине гэх бүсгүй ярихдаа “Би зургадугаар сарын 9-ний өдөр Европын холбооны сонгуульд саналаа өгөөд есдүгээр сар хүртэл Парисаас явна. Ирэх зун Парис тэвчэхийн аргагүй болно. Зогсоолд машинаа тавьж болохгүй, гудамжаар явж болохгүй, юу ч хийж болохгүй болох биз. Хатагтай Идальго хотыг сүйрүүлсэн. Тиймээс би олимпийнх нь нэг хэсэг болмооргүй байна” гэж ярьжээ.

Парис хотын орон гэргүй иргэдийг эхнээс нь хотоос гарган нүүлгэн шилжүүлж, буяны байгууллагууд хоргодох байраар хангаж эхэлжээ.

Ерөнхийдөө жил бүрийн долоо болон наймдугаар саруудад Парис хот эзгүйрч, оршин суугчдынх дийлэнх нь зуслан руугаа эсвэл далайн эрэг рүү явж амардаг гэнэ. Тийм ч учраас олимпийн үеэр байр, орон сууцаа жуулчдад түрээслэх сонирхолтой хүмүүс олон байна. Гагцхүү түрээсийн үнэ нь жирийн үеийнхээс дөрөв дахин их байх төлөвтэй буй. Зочид буудлуудын үнэ ч тэнгэрт хадах шинжтэй. 2023 оны долдугаар сард нэг өдрийн 169 евро байсан зочид буудал 2024 оны долдугаар сард 699 евро байх тухай Парисын аялал жуулчлалын төвөөс мэдээллэв. Өөрөөр хэлбэл, үнийн дүн нь 314 хувиар өсчээ. Үүнээс гадна Парисын зочид буудлын өрөөнүүдийн 45 хувь нь хэдийнэ захиалагджээ. “Airbnb” ч ачаалал дийлэхгүйд хүрэв. Одоогоор 500 мянга гаруй жуулчид “Airbnb” ашиглан түрээсийн байранд байрлах тооцоо гарав. Эрэлтээ дагаад ч үнэ нь 85 хувиар өсөх шинжтэй байна гэж “Deloitte” судалгааны байгууллага харуулсан.

Өнгөрсөн Токиогийн олимпийн адилаар эсэргүүцэгчид ч бий. Тэд их мөнгө үрсэн, үндэстэн дамнасан компаниудын ашиг сонирхолд үйлчилдэг олимпийг эсэргүүцэж, зохион байгуулагчдын толгойны өвчин болж байна. Дээр дурдсанчлан нийтийн тээвэр бэлэн бус байгаа. Ялангуяа метроны 14 дүгээр шугам нь цагтаа ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байгаа. Гадаад, дотоодын 15 сая жуулчин Парис хотод олимпийн үеэр айлчлах бөгөөд тэдний аюулгүй байдалд 40 мянган цагдаагийн алба хаагч, хүчнийхэн анхаарал тавина. Нийт 8.8 тэрбум еврогийн төсөвтэй Парисын олимпийн 10 сая тасалбарын 7.6 сая нь хэдийнэ зарагджээ.

Өмнөх мэдээ

ОХУ шатахуун экспортлох терминалын үйл ажиллагаагаа зогсоов

Дараагийн мэдээ

Хойд бүсийн аймгууд хөгжлийн бодлогоо хэлэлцлээ

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Хойд бүсийн аймгууд хөгжлийн бодлогоо хэлэлцлээ

Өнөөгийн Оросын нутагт амьдарч байсан украинчуудын тухай тогтоол гаржээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    36 хуваалцсан
    Хуваалцах 14 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.