• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Пепийн хөвгүүд Реал Мадридад хичээл заалаа

2023-05-18
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Европын хөлбөмбөгийн клубуудын аваргуудын лигийн энэ улирлын хагас шигшээ шатны хариу тоглолтууд боллоо.

МАНЧЕСТЕР СИТИ 4 – 0 РЕАЛ МАДРИД

Аваргуудын лигт 14 удаа түрүүлсэн Испанийн Реал Мадрид урд шөнө Англид зочлон тоглолоо. Эхний тоглолт нарлаг Мадридад талбайн эзэд 1-1 гэсэн харьцаатай тэнцэж өрсөлдөгчөө торгоож чадсан. Харамсалтай нь хариу тоглолт тэс өөр дүр зургаар өрнөж, Пепийн хөвгүүд өрсөлдөгчөө талбай дээрээ бут ниргэлээ.

Энэ улирлын турш онцгой байгаа Манчестер Сити аваргаа хамгаалагчдын хаалганд дөрвөн гоол оруулав. Ингэхдээ Бернардо Силва хоёрыг, Мануэль Аканжи болон Хулиан Альварез нар тус тус нэгийг Тибо Куртуагийн хаалганд шигтгэсэн.

Ийнхүү Манчестер Сити түүхэндээ хоёр дахь удаагаа УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарч байна. Тэд 2021 онд финалдсан ч Челсид хожигдож, ганзага хоосон буцаж байлаа. Харин одоо дахин гарч ирлээ. Энэ удаад тэдэнд Эрлин Холанд гэх гоолын машин бий. Мөн тэдний өрсөлдөгч Италийн Интер Милан. Гэхдээ Интерийн түүх, багийн өв соёлд ялагчийн сэтгэхүй байгаа гэдгийг үл мартаж болно.

Тоглолтын дараа Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиола “Өнгөрсөн улирал Реал Мадридад хожигдох үнэхээр хэцүү байсан. Хүмүүс манай тамирчдын сэтгэл зүй, зан характерийн талаар их ярьсан. Харин нэгхэн жилийн дотор бид ямар онцгой баг вэ гэдгээ харуулж чадлаа” гэв.

Тэгвэл Реал Мадридын босс Карло Анчелотти “Сити илүү тоглолоо. Тэд цааш шалгарах эрхтэй. Тэд тоглолтын эхнээс л биднийг шахлаа. Тиймээс бид хүссэн тоглолтоо үзүүлж чадсангүй. Өнөөдрийн тоглолтод шинжилгээ хийнэ гэдэг зохимжгүй. Үнэхээр хүнд хожигдол. Хэцүү байна. Гэхдээ энэ бүхэн хөлбөмбөгт тохиолддог. УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд, өрсөлдөгч баг чинь ийм сайн тогловол финалд шалгарна гэж бодоод ч хэрэггүй” гэжээ.

Харин Тибо Куртуа “Ситигийн тоглолт биднийг гайхшруулаагүй. Тэднийг ингэж тоглоно гэдгийг мэдэж байсан. Тэд бидний тоглолтыг гаргаж, зүгээр бөмбөг өгөхгүй нь мэдээжийн хэрэг. Бид хариу шахалт үзүүлнэ гэж төлөвлөж байсан. Завсарлагаанаар тоглолтыг эргүүлнэ гэж талбайд гарсан ч дамжуулалтууд маань оновчтой, цэвэрхэн байж чадсангүй. Энэ л биднийг хожигдолд хүргэлээ” гэж ярьжээ.

УЕФА Аваргуудын лигийн финал ирэх зургадугаар сарын 10-ны өдөр Истанбул хотноо Манчестер Сити болон Интер Милан багуудын хооронд болно.

Өмнөх мэдээ

ТОП-100 шалгаруулалтад групп компаниудын амжилтаар М-Си-Эс Групп нэгдүгээрт эрэмбэлэгдлээ

Дараагийн мэдээ

Гол дотор ТҮЦ ажиллуулах нь Хотын стандартад нийцэх үү?

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Гол дотор ТҮЦ ажиллуулах нь Хотын стандартад нийцэх үү?

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчилна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.