• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Путины ярилцлагаас онцлох эшлэлүүд

2024-02-13
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Владимир Путины Такер Карлсонтой хийсэн дуулиант ярилцлага 30 гаруй минутын түүхийн хичээлийн лекцээр эхэлжээ. Хоёр цаг үргэлжилсэн энэхүү ярилцлагыг “Fox News” сувгийн хөтлөгч асан Такер Карлсон “Х” платформд нийтэлсэн байна. Ярилцлагын үеэр Путин Оросын VIII зуун хүртэлх түүх, Орос, Украины түүхийн талаар үргэлжилсэн лекц тавьсан талаар бид өмнө нь мөн мэдээлсэн билээ.

Такер Карлсон түүхийн талаарх сунжирсан яриаг няцаах зорилгоор “Энэ ямар хамаатай билээ, ерөнхийлөгч өө?” гэж асуусан ч Путин “Хоёулаа нухацтай ярилцах юм уу, зүгээр шоу хийх юм уу?” гэж сөргүүлжээ.

Нэг үгээр хэлбэл энэ ярилцлага Путины шоу болжээ. Тэр өмнө нь Адольф Гитлерийг Польш руу дайрахаас өөр аргагүй болсон гэж ярьж байсан удаатай. Энэхүү ярилцлагын үеэр ч бас Польшийг дурдаж, дэлхийн хоёрдугаар дайныг өдөөхөд хүргэсэн гэж буруутгажээ. Мөн “Украин бол Сталины хүслээр бий болсон хиймэл улс” гэжээ. Энэ үгээрээ тэр “Яг л Гитлерийн нэгэн адил Украинд арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн” гэсэн утга илэрхийлсэн байна.

Путины ярилцлагаас онцлох таван агуулгыг “The Telegraph” хуудас онцолжээ.

Юун түрүүнд, Такер Карлсон ОХУ-ын шоронд нэг жил хоригдож буй америк сэтгүүлч Эван Гершковичийн тухай асуужээ. Путин түүнийг суллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ Чеченийн тэрс үзэлтнийг хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял эдэлж буй Вадим Красиковыг дурдаад, хоригдол солилцоо хийхэд нээлттэй гэжээ. Эван 2023 оны гуравдугаар сараас хойш Оросын алдарт Лефортово шоронд хоригдож байгаа бөгөөд дэлхий ертөнцөөс бүрэн тасарсан гэхэд болно. Тэрбээр өдрийн 90 хувийг жижиг өрөөнд өнгөрөөдөг.

Хоёрдугаарт, хэрвээ АНУ цэргүүдээ Украинд байрлуулбал Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэлтэй гэж Путин хэлжээ. “АНУ дотоодын асуудалдаа илүү их анхаарал хандуулах ёстой. Танайд өөр хийх сайн үйлс байхгүй гэж үү? Танай хил дээр шилжилт хөдөлгөөний асуудал байна. 33 их наяд гаруй ам.долларын өрийн асуудал чинь байна” гэж Путин хэлсэн байна.

Путины хэлсэн дараагийн онцлох эшлэл бол “Элон Маскийг зогсоох боломжгүй” гэдэг үг байлаа. Тэрбээр үргэлжилсэн түүхийн лекцийнхээ дараа хүн төрөлхтөний ирээдүйн талаар ярьж эхэлжээ. Карлсон түүнээс “Хиймэл оюун ухаант гүрэн хэзээ бий болох вэ?” гэж асуухад Путин өөрийгөө шинжээч биш гэдгийг онцлоод, Элон Маскад бодсон зүйл байгаа байх гэв.

“Хүн төрөлхтөн генетик судлаачдын улмаас олон аюул заналхийлэлтэй тулгараад буй. Ер бусын супер хүнийг бүтээх боломжтой болчихлоо. Ямар нэг чиглэлээр мэргэшсэн хүн шүү дээ. Генетикийн хувьд инженерчлэгдсэн тамирчин, эрдэмтэн, цэргийн хүн. Элон Маск хэдийнэ хүний тархинд чип суулгасан гээд мэдээлээд буй. Элон Маскийг зогсоох арга үгүй. Тэр боломжтой гэж харсан бүхнээ хийнэ. Эдгээрийг зохицуулахын тулд олон улсын хэмжээний гэрээ хэлэлцээр шаардлагатай” гэж Путин хэлжээ.

Дөрөвдүгээрт, Путин “Хойд урсгал” хийн хоолойн хорлон сүйтгэх ажиллагааны ард АНУ-ын Тагнуулын төв газар байгаа гэж хэлэв. Хийн хоолойн дэлбэрэлтэд эхлээд ОХУ-ыг, дараа нь Украиныг дэмжигч бүлэглэлийг буруутгасан. Карлсон ярилцлагынхаа үеэр энэ талаар асуухад “Гарцаагүй та биз дээ” гэж Путин хариулжээ. Харин Карлсон “Би тэр өдөр завгүй байсан” гэж хошигносон байна.

Путин түүнийг залуудаа АНУ-ын тагнуулын байгууллагад элсэх гээд бүтэлгүйтсэн гэж хошигножээ. “Миний ойлгож байгаагаар таны нэгдэхийг хүссэн байгууллага биз дээ. Тэд чамайг хүлээж аваагүйд бид бурханд талархах ёстой” гэж Путин хэлсэн байна.

Эцэст, Путин Украин дахь дайн үргэлжилсээр байгаагийн нэг шалтгаан бол Борис Жонсон гэж хэлжээ. “2022 оны хавар Туркийн туслалцаатай байгуулсан энхийн хэлэлцээрийг Борис Жонсон сүйтгэсэн. Украиныг энхийн хэлэлцээнд оролцоход Их Британийн ерөнхий сайд асан тэрбээр Байдены засаг захиргааг төлөөлж саад болсон” гэжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Өмнөх мэдээ

“Үндэсний эвсэл” нь Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо 

Дараагийн мэдээ

Б.Лакшми: Үнэгүй олдсон бяслагныхаа төлөөсийг бүгдээрээ эргэж төлнө

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Б.Лакшми: Үнэгүй олдсон бяслагныхаа төлөөсийг бүгдээрээ эргэж төлнө

Б.Батсуурь Дубайд замналаа үргэлжлүүлнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.