ОХУ-ын ерөнхийлөгч Путин Алс дорнод дахь цуваа арлуудад, тэр дундаа Японтой маргаантай байгаа Курилын арлуудад айлчилна гэж Пүрэв гаригт мэдэгдлээ. Ингэснээр Украин дахь дайнаас улбаалаад хурцадсан харилцаа улам хүндрэх төлөвтэй байна. Гэхдээ айлчлалын тодорхой цаг зарлаагүй.
Арлуудын гинжин хэлхээнд Японы эзэмшлийн дөрвөн арал багтдаг. Энэ дөрвөн арлыг Японд Хойд нутаг, Орост Өмнөд Курилын арлууд гэж нэрийддэг аж. 1945 оны наймдугаар сарын 15-нд ЗХУ дөрвөн арлыг хууль бусаар булаан авсан гэж Япон мэдэгддэг. Харин ОХУ эдгээр арлыг хууль ёсны дагуу өөрийн мэдэлд байсан гэж мэдэгддэг. Удаан үргэлжилсэн газар нутгийн маргаан нь Япон, Оросын хооронд энхийн гэрээ байгуулах хэлэлцээрт ахиц дэвшил гаргахад саад болж байна.
Путин Курилын арлуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөв гэж хэлсэн байна. “Би Курилын арлуудыг сонирхолтой газар гэж сонссон. Гэхдээ харамсалтай нь хэзээ ч очиж байгаагүй. Тиймээс заавал очно” гэж тэр хэлжээ.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2010 онд, ерөнхий сайд Михаил Мишустин 2021 онд Курилын арлуудад тус тус айлчилж байв.
Эх сурвалж: JAPAN TODAY