• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Рио Тинтогийн удирдлагуудтай зэсийн баяжмалыг боловсруулан дунд нь байгаа алтыг гаргах тухай уулзалт амжилттай боллоо”

2024-01-22
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулган(ДЭЗЧ)-д оролцож байгаа. Эдийн засгийн чуулганы үеэр яригдсан асуудлын талаар тэрбээр мэдээлэл өгчээ.

ДЭЗЧ-аар яригдсан асуудлуудын тухай:

“Давосын эдийн засгийн чуулганаар цар тахлын дараа буюу 2024 онд дэлхий хаашаа явж буйг улс төрийн болон бизнес, инновацын лидерүүд хамтдаа сууж ярилцаж байгаа нь чухал.

3,000 гаруй манлайлагч тоон үзүүлэлт дээр тулгуурласан шийдлүүдийг хэлэлцлээ.

Олон уулзалтууд болж байгаагаас тоймлоод яривал энэ онд дэлхийн эдийн засаг 3% орчим өсөлттэй байна гэдгийг хэллээ. Үүнийг зөөлөн газардлаа гэдэг томьёоллоор хэлж байна.

Цар тахлын үетэй харьцуулбал эдийн засаг тогтворжиж, сэргэж буй дүгнэлтийг хийсэн.

Дэлхийн эдийн засгийн эерэг үзүүлэлт Ази тивд байх болно. Энэтхэгийн эдийн засгийн шинэ өсөлт хувь нэмрээ оруулах болно гэж дүгнэж байна.

2024 оны дэлхийн эдийн засагт үзүүлэх хамгийн том нөлөө дайны нөхцөл байдал. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал цаашид хэр сунжрахаас хамаарна. Мөн Газын зурваст болж байгаа асуудал.

Хэрэв АНУ, БНХАУ-ын худалдааны дайн буюу дипломат харилцааны хүйтрэл одоо байгаагаас нэмэгдвэл дэлхийн эдийн засаг гурван хувийн өсөлтөд хүрэхгүй, хүнд байдалд орно хэмээн дүгнэж байна.

Давосын чуулганы үеэр томоохон уулзалтууд дээр хиймэл оюун ухааны тухай яригдлаа. Хиймэл оюун ухаан хөдөө аж ахуй, техник, технологи, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт нэвтэрсэн байна. 2024-2025 онд хиймэл оюун ухаан эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэх талаар судлаачид хэллээ. Одоо байгаа ажлын байрны 30-40%-д хиймэл оюун ухаан орлуулалт хийх боломжтой. Олон ажлын байр хиймэл оюун ухааны хөгжлөөс шалтгаалан өөр түвшинд очвол дэлхий нийт хэрхэн авч үзэх талаар ярилаа.

Хиймэл оюун ухаан технологийн хөгжлийг одоо байгаагаас хэд дахин хурдтай болгох, үүнд дэлхийн улс төр эдийн засаг бэлэн эсэх асуудал яригдлаа.

Энэ жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болно. Дэлхийн хүчний харьцааны 3/1-т өөрчлөлт орох хэмжээний сонголтыг хийнэ. Эдгээр сонгуульд хиймэл оюун ухааны нөлөөлөл, бусад улсын нөлөөлөл нөгөө улсдаа орох асуудал байгаа эсэхийг ярьсан.

АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг гүрнүүдэд сонгууль болох нь эдийн засгийн төлөв байдлыг шууд илэрхийлэхэд эдийн засагч нарт хүнд байна гэдгийг ярилаа.

Дахин цар тахал гарах шинж тэмдэг одоогоор байхгүй. Цаашид цар тахалтай адил дэлхий нийтийг хамарсан өвчин, гамшиг гарахад хүн төрөлхтөн хамтарч ажиллаж чадах уу үгүй юу. Асуудлаа хэт өөрийн улсын гэж харснаас олон улсын хамтын ажиллагаанд хүндрэл учруулж буй талаар дата дээр тулгуурлан ярилаа.

Дэлхийн банк, ОУВС, дэлхийн томоохон улсын Засгийн газар, Эдийн засаг болон Сангийн яамд, томоохон бодлогын судалгааны хүрээлэнгүүд тинк танкууд дата дээр тулгуурлан ярьж, эдгээр асуудлын талаар мэтгэлцээнийг хийсэн юм” гэв.

Монголын талаас хийсэн уулзалтын тухайд:

“Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр 50 гаруй уулзалтыг хийж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт гурав хүрэхгүй хувийн өсөлттэй байхад Монгол Улсын эдийн засаг 2023 оны эцсээр 6.8%-ийн өсөлттэй байгаа нь Ази, Номхон Далайн бүсэд эдийн засгаар тэргүүлж буй цөөн улсын нэг болж байна. Энэ тоон дээр тулгуурлаж, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах боломж байгааг ДЭЗЧ-д ирэхээс өмнө тоон дээр анализ хийж, уулзалт хийх хүсэлт их ирсэн.

Манай улсын хувьд уул уурхайн эдийн засаг боловсруулах чиглэл рүү явж байгаа мэдээллийг өгсөн. Рио Тинто болон бусад томоохон хөрөнгө оруулагчидтай. Уул уурхайн бүх датаг олон улсын түвшинд гаргаж, илэрхийллээ. Зэс, алт боловсруулах үйлдвэр болон бусад чиглэлд хамтарч ажиллах боломжийн талаар уулзалтуудыг хийлээ.

Швейцар улсын Ерөнхийлөгчтэй алт боловсруулах эрхийг Монгол Улс авах тухай уулзалт хийсэн. Рио Тинтогийн удирдлагуудтай зэсийн баяжмалыг боловсруулан дунд нь байгаа алтыг гаргах тухай асуудлыг ярьж, амжилттай боллоо.  Манай улс зэсийн баяжмалыг түүхийгээр нь гаргадаг.

Мөн аялал жуулчлалын салбараас тэрбум ам.доллар олсон, үүнийг олон улсын байгууллагууд мэдэж байна. Эдийн засгийн чуулганы үеэр GoMongolia олон улсын брэнд сурталчилгааг хийсэн. Дэлхийн аялал жуулчлалын олон компани ирсэн нь уулзалт үр дүнтэй боллоо.

Аялал жуулчлалын маркетингийг онлайнаар хийдэг дэлхийн томоохон багийнхан уг чуулганд ирсэн. Холливудын жүжигчний баг Монголыг сурталчлах олон улсын эвентүүдийг Монголд хийхээр боллоо. Энэ үйл ажиллагаа гуравдугаар сараас эхэлнэ.

Дараагийн асуудал эрчим хүч. Манай улс нүүрсний эрчим хүчтэй. Дэлхий даяар ногоон эдийн засаг руу чиглэж байна. Инновацын 10  том компанийн төлөөлөлтэй Улаанбаатар хотын болон орон нутгийн хэрэглээнд технологийг нэвтрүүлж болох талаар уулзалт хийсэн.

Уулзалтад улс төрийн олон лидерүүд байгаа учир АНУ-ын шууд нислэг, англи хэлний хөтөлбөр, Microsoft компанийн инновацыг орон нутгийн хөгжилд тусгах хөтөлбөрийн хуралд сууж, удирдлагуудтай нь уулзсан. Монголд ирж, алслагдсан нутагт технологийг нэвтрүүлэх талаар хамтарч судалгаа хийхээр боллоо.

Орон сууцжуулалтын талаар Сингапур улсын Ерөнхийлөгч, хүний нөөцийн сайд нартай,  аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзсан бол Хятад, Японы төр засгийн удирдлагуудтай яригдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

Армен улсын ерөнхийлөгч хамтарч ажиллах санаачилгуудыг дэвшүүлсэн” хэмээн ярилаа.

Өмнөх мэдээ

Их Британийн илгээмжийн компани хараал хэлж, өөрийн байгууллагыг шүүмжилж эхэлсэн чатботоо зогсоожээ

Дараагийн мэдээ

Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо

С.Баатаржав: Гарын хугарал, мултралын үед буруу боосноос болж тайрагдах, амь насаа алдахад хүргэж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.