Сансрын туннелийн зам халтиргаатайгаас машинууд мөргөлдөж байна гэх мэдээлэл ирээд байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Баянзүрх дүүргийн Сансрын туннелийн замд ТЦА-наас зохицуулалт хийгдэж байна. Тухайн орчин байнгын сүүдэрт байдаг тул зам халтиргаа гулгаатай байна. Алба хаагчид болгоомжтой зорчихыг жолооч нарт сануулж байгаа.
Замын зорчих хэсгийн цас цэвэрлэгээ болон давс, бодис цацах ажлыг дүүргүүдийн ТҮК хариуцна” гэв.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Цас цэвэрлэгээний бүх тоног, төхөөрөмж, давс, бодисыг нэгдүгээр сарын 3-наас бүх дүүрэгт хуваарилж өгсөн. Ингэснээр тухайн дүүрэгт болж буй аливаа зүйлийг Засаг дарга нар хариуцаж ажиллана. Тиймээс иргэд энэ тал дээр дүүргийн удирдлагуудад идэвхтэй шаардлага тавих хэрэгтэй”-г мэдээлж байсан юм.