Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн амтат хайлмаг, шар тос, ааруулан болон аарцан амттан мөн “Шигүдэри брэндийн” Shiguderi шимийн архины амталгаат үзэсгэлэн худалдаа болж байна.
“Гадаад руу экспортлох зорилгоор илүү боловсронгуй, тансаг зэрэглэлийн шимийн архийг үйлдвэрлэж байна”
Өнгөрсөн жил манай улс шимийн архи үйлдвэрлэх үйлдвэртэй болсон байна. Уг үйлдвэрээс цэвэр үнээний сүүнээс гарган авсан химийн найрлагагүй Shiguderi шимийн архийг үйлдвэрлэн гаргаж байгаа аж.
Цаашдаа гадаад руу гаргах зорилгоор Унгарын техник технологи дээр тулгуурлаж орчин үеийн болон уламжлалт аргыг хослуулан тансаг зэрэглэлийн цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг гарган авч байна гэдгийг АПУ компанийн брэнд менежер А.Ууганбилэг онцолж байв.
“Шигүдэри” буюу “Шүүдэр” гэх нэрийг амьдралын эргэх холбоог бэлгэдэж өгчээ.
Өглөө нар мандаж, навчин дээрх шүүдрийн дусал хөрсөнд шингэж түүнээс ургасан бүтээгдэхүүнийг мал амьтан идэж мал амьтнаас гарсан бүтээгдэхүүнээр цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг бий болгож байгаа гэсэн утгыг илэрхийлж байгаа аж.
Бүтээгдэхүүнийг худалдаалж буй газрууд: Good Price-н бүх салбар, E-mart-н бүх салбар, Aurug Casa, Онлайнаар aurug.mn сайт , Нэгдүгээр сарын 25-ныг дуустал Shangri-La Centre, Ulaanbaatar-н нэг давхарт
“Үзэсгэлэн дээр хайлмаг, шар тос, ааруулан болон аарцан амттаныг үйлдвэрийн үнээр худалдаална”
Mont-Yak брэнд нь сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ.
Амттануудын хувьд цагаан идээний хэрэглээг нийтэд дэлгэрүүлэхийн тулд 60 граммын савлагаатайгаар шууд хэрэглэж болох нэг удаагийн халбагатай гаргасан гэдгээрээ онцлог аж.
Ааруулан амттан нь таван төрлийн амттай бол аарцан амттан нь лайм, карамель, энгийн, гүзээлзгэнэ гэсэн дөрвөн төрөлтэй юм байна.
Бүтээгдэхүүний түүхий эдийг Архангай аймгийн малчдаас анхан шатны боловсруулалтаас эхлээд эцсийн шат хүртэл нь стандартын шаардлага тавьж хүлээн авдаг байна.
Mont-Yak брэндийн бүтээгдэхүүнүүд үзэсгэлэн худалдаа дээр үйлдвэрийн үнээр буюу шар тос- 18,000₮, аарцан амттан болон хайлмаг- 3,200₮, ааруулан амттан- 10,500₮-өөр зарагдах юм байна.
Mont-Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн органик хүнсний баталгаажилтын гэрчилгээтэй бөгөөд энэ нь хүнс үйлдвэрлэлийн боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалагдах бүхий л үе шатанд органик хүнсний шаардлагыг ханган авдаг баримт бичиг аж. Mont-Yak брэнд SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авчээ.