Дуучин, ая зохиогч Линда Ронштадтын намтарчилсан киноны гол дүрд Селена Гомез тоглох болжээ. Линда Ронштадт нь Грэммийн 11 удаагийн ялагч юм. Киноны продюсер Жеймс Кич, Линда Ронштадтын менежер Жон Бойлан нар бусад жүжигчний нэрийг хараахан зарлаагүй байна.
Линда Ронштадт албан ёсны цахим хаягуудаараа Лхагва гаригт энэ тухай мэдээлэв. Мөн “Энэ бүхэн энгийн мөрөөдлөөс эхтэй” гэсэн мессежийг хавсаргажээ. Ронштадт 2013 онд “Энгийн мөрөөдөл” хэмээх дурсамж номоо гаргаж байсан. Энэ нь түүний 1977 онд гаргасан цомгийн нэр юм.
Өдгөө 77 настай Ронштадт 2014 оны дөрөвдүгээр сард Рок-н Роллын алдрын танхимд нэр дэвшсэн. Мөн 2019 онд Кеннеди төвийн өргөмжлөлөөр шагнагджээ. Тэрбээр нэг төрлийн саажилттай гэж оношлогдсоноор дуулах боломжгүй болсон юм.
Харин Селена Гомезын хувьд Грэммийн шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан. Тэрбээр “Only Murders in the Building” кинонд тоглож байсан туршлагатай.
Эх сурвалж: HOLLYWOOD REPORT