УИХ-аас 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог өнгөрсөн сард тогтоосон.
Ингэхдээ таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталжээ.
Хуульд зааснаар тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцдог.
Орон нутагт тав буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, хоёрдугаар тойрог болох Говь-Алтай, Завхан, Ховд, Увс хамгийн олон 10 мандаттай бол нийслэлд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг хамарсан 10 дугаар тойрог зургаан мандаттай байна. Тэгэхээр орон нутгийн эдгээр тойргоос хамгийн олон буюу 10, 10 гишүүн сонгогдох нь.
Харин дангаар бүсчлэгдсэн Баян-Өлгий аймаг хамгийн бага буюу гурав, 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт хоёр мандат хуваарилжээ.
Улаанбаатар хотоос УИХ-д 24 хүн сонгогдоно. Учир нь 78 мандатын 24-ийг нийслэлд хуваарилсан байна.
Ингээд 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар парламентад орж ирэх нь.
Сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт зохион байгуулах юм.
Иргэд энэ жилийн сонгуулиар 126 гишүүнийг “томилно”.