• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Сонсголоор дамжуулж, газрын наймаачдыг зарлана

2024-02-01
CNews, Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Эрх баригчид сонсголоор дамжуулж газрын панз үсэргэсэн хүний, өөрийн намынхныг Төрийн ордонд дуудан, УИХ-ын сонгуулийн өмнө сануулга өгөхөөр шийдээд байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас эрдэнэт таван хүний амь хохирч, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан.

Энэхүү томоохон осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн ч Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай.  Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй байгаа ч хоёрдугаар сарын 5-нд ээлжит бус УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж мэдэхээр буй.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын нэгдүгээрт, Баялгийн сангийн тухай хуулийн төсөл байх бол хоёр дахь нь дээр дурдсан газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх Түр хороо байгуулах шийдвэр болж мэдэхээр байна.

Газрын асуудал хөндөгдөх бүрийд Улаанбаатар хотыг удирдаж байсан Засаг дарга нараас хэн нь нийслэлийн газрыг хамгийн ихээр олгосон бэ гэдэг асуудал хөндөгддөг.

Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах болж байна.

Улаанбаатар хотод өнгөрсөн жил хоёр өдөр үргэлжлэн бороо ороход нийслэл урсах дөхсөн. Учир нь, эрх бүхий байгууллагуудаас Сэлбэ, Дунд  гол дагуулан барилга барих зөвшөөрөл олгосон байсан нь зарим барилгын компаниудын хувьд дур мэдэн голын гольдролыг өөрчлөх, гол руу шахаж барилгаа барьсан зэргээс үүдэлтэйгээр 200 гаруй барилга байгууламж усанд автаж, олон арван аж ахуй нэгж эд хөрөнгөөрөө хохирсон.  Тухайн үедээ хохирлыг тогтоох асуудал хөндөгдсөн ч олонхи нь даатгал хийлгээгүйгээс болж, хохирол барагдуулах боломжгүйд хүрч байв. Уг нь Улсын ерөнхий прокурорын газраас эл асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан тухай сүржин мэдээлэл тухайн үед гаргаж байсан ч өнөөдөр эл хэрэг шалгагдаж байгаа эсэх нь ч тодорхойгүй болж, өвөл болсноор бүр үерээ ч мартаад байна.

Иймээс хууль зөрчин олгогдсон газрын зөвшөөрлөөс болж, ямар их хор уршиг дагуулж байна вэ гэдэг асуудлыг хөндөхөд энэхүү нээлттэй сонсгол чухал.

Гэвч Улаанбаатар хотыг төлөвлөлтгүй цементен ширэнгэ болгосон буруутнууд энэхүү нээлттэй сонсголоор ил болох эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Өмнөх мэдээ

Улаанбаатар өдөртөө 20 хэмийн хүйтэн байна

Дараагийн мэдээ

БНСУ-ын визний материал шалгах хугацааг сунгажээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

БНСУ-ын визний материал шалгах хугацааг сунгажээ

"Senzu" гангарч, "The MongolZ" алдарт "FURIA"-г буулган авлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    44 хуваалцсан
    Хуваалцах 18 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.