Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар (ХБХХЕГ)-аас Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төвийн duudlaga.mn -ыг ашиглалтад оруулав.
Сонсголын бэрхшээлтэй иргэд видео дуудлагын тусламжтайгаар мэргэжлийн дохионы хэлмэрчээр дамжуулан төрийн үйлчилгээг авах боломжийг тус цахим хуудас олгодог. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй иргэд ажлын өдрүүдээр тус цахим хуудсаар болон Duudlaga апп ашиглаж үйлчилгээ авах боломж бүрэн хангагджээ.
Манай улсад 2022 оны мэдээллээр сонсголын бэрхшээлтэй 8,780 иргэн бий. Тэдний 4,771 нь эрэгтэй, 4,009 нь эмэгтэй аж. Энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь буюу 5,913 нь 35-64 насныхан юм.