СХДЭМТ-ийн хоол зүйч Б.Байгаль нийт эмч, ажилчдад “Өдөрт авах илчлэгийн хэмжээг зөв тооцох арга” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад нийт 25 эмч, ажилчид хамрагдсан байна.
Сургалтаар,
– Өдөрт авах ёстой илчлэг гэж юу вэ?
– Өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг тооцох аргачлал
– Байвал зохих жин болон хөдөлгөөний идэвхийг хэрхэн тооцоолох
– Хүнс орлуулалтын хүснэгтийг хэрхэн ашиглах
– Эрүүл хоол хүнсийг хэрхэн зөв сонгох, орлуулж хэрэглэх талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн байна.