• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 10 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Сэлбийг үерлүүлж, халиа үүсгэсэн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцно гэв

2024-01-08
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ гол орчимд халиа, тошин үүссэн талаарх мэдээ олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн анхаарлыг татсан. Өвлийн цагт хаанаас, хэрхэн ийм их хэмжээний ус гарч ирэв гэдэг асуултын хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт сурвалжлага мэдээлэл бэлтгэсэн билээ. Тэгвэл энэ асуудалд аж ахуй нэгжүүдийн алдаа их байгааг нийслэлээс мэдээллээ.

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд барилгын болон бусад хог хаягдлыг зөвшөөрөлгүй газарт төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын үерийн далан орчимд үүссэн хур хог хаягдлын цэг юм. Зөвшөөрөлгүйгээр хог хаягдал хаяж буй иргэн, аж ахуйн нэгжийг харьяа дүүрэг, хорооноос илрүүлэх боломжтой үедээ илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг авдаг боловч ихэвчлэн шөнө оройн цагаар хаях тохиолдол их байгаа аж. Иймд хариуцлага болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага үүсээд байгаа талаар холбогдох албаныхан онцлов.

Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболд:

-Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Уг байршлын хувьд нэг аж ахуйн нэгж шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд зөвшөөрөлгүй цутгасан зөрчил гаргасан. Аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, ГУББГ-тай гэрээ байгуулан хөрсний усаа Сэлбэ голд цутгадаг. Гэвч тухайн байгууллагын гэрээ өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд дууссан бөгөөд сар гаруйн хугацаанд ийнхүү хөрсний ус зөвшөөрөлгүй цутгасан байна. Иймд өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний ус цутгасныг тогтоох, зөрчил шалган шийдэх ажиллагаа үргэлжилж байна.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усны түвшин барих 24 км шугам бий. Ер нь Улаанбаатар хотын доор байшин барилгын зоорины давхар, холбооны шугам сүлжээ, цахилгааны кабел гэхчлэн ахиад нэг хот байгаа гэхэд буруудахгүй. Хөрсний усны түвшин барих шугам байхгүй бол байшин, барилгын ул суурь усанд автах эрсдэлтэй. ГУББГ нь зуны улиралд иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шугам, хоолой ашиглуулах гэрээ байгуулдаг. Ус нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг баталгаажуулсан лабораторийн бичигт үндэслэн уг гэрээг байгуулна. Мөн Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэй эсэхийг нягталдаг. Аж ахуйн нэгжүүдийн хөрсний усыг цутгаснаар голын усанд тэжээгдэл болдог.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Халиа тошин үүссэн энэ үед зарим аж ахуйн нэгжүүд Сэлбэ голд хөрсний усаа зөвшөөрөлгүй цутгасан асуудал гарсан. Тус хуулийн этгээдүүдийн үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлон, нөхөн төлбөрийг төлүүлнэ. Өмнө нь энэ төрлийн асуудал үүсэхэд холбогдох төрийн байгууллагууд нь хоорондоо албан бичиг солилцож, хугацаа алдан, хангалттай шийдэлгүй явсаар Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэргийг хаачихдаг байсан. Иймд цаашид бичиг цаас солилцох бус үр дүнтэй арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Энэ мэт зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн үр дагавраар нь хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих байдал даамжирч байна.  

Хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхсан байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газраас тогтоож, хохирлын хэмжээг нарийвчлан тооцоолж, нөхөн төлбөрийг төлүүлэн, хариуцлага тооцох аж.

Өмнөх мэдээ

Япон: Их хэмжээний цасны улмаас хоёрдогч гамшиг үүсч болзошгүй

Дараагийн мэдээ

“Аз”-ын дугаар зарсан, авлига авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

"Аз"-ын дугаар зарсан, авлига авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Түгжрэлийн хууль хэрэгжих болоогүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.