Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр баг, “Замын хэсэг” гэдэг газар зургадугаар сарын 26-ны өдрийн 22:12 цагаас зургадугаар сарын 27-ны өдрийн 00:24 цаг хүртэл усархаг аадар бороо орсны улмаас айл өрхүүд усанд автжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Л-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин, иргэн Д-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин мөн 3х4 хэмжээтэй зоорь үерийн усанд автсан байсныг 02:10 цаг ажиллан ус соруулах насос ашиглан нийт 3.6 тн усыг соруулж, үерийн усанд өртөж болзошгүй байсан Б /2 настай, эрэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргажээ.