• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 16 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

С.Батсайхан: Сэлбэ голын халиа тошин дулааны шугамд аюулгүй гэдгийг УБДС компанийнхан хэлээд явлаа

2024-01-08
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Сэлбэ голын халиа дошин өдөр бүр нэмэгдэж, дулааны шугамд хүрчээ. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан тайлбар өглөө.

“УБДС ТӨХК-ийн ажилтнууд уг хэсэгт үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн биш гэсэн тайлбар хийгээд явлаа. Өөрөөр хэлбэл дулааны шугамд аюулгүй гэдгийг хэлсэн” гэв.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 20 сантиметр орчим дээшилж байна.

Уг голын дулааны шугамтай хэсэгт голын ус хөлдөхгүйгээс түвшин дээшилж байна. Сэлбэ голын зүүн талын эрэг дагуу халиа үүссэн түвшнээс дээш үерийн хамгаалалтын хоорондын зай 1.5-1.6 м байна. Өмнө нь энэ хэсэгт халиа тошин үүсэж байгаагүй.

Дулааны шугам гүүрэн байгууламжийн доор хийгдсэн болохоор халиа үүссэн хэсэгт уур савссан байдалтай байна. “УБДС ТӨХК”-ийн ажилтнууд уг хэсэгт үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн биш гэсэн тайлбар хийгээд явлаа. Өөрөөр хэлбэл дулааны шугамд аюулгүй гэдгийг хэлсэн.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сэлбэ голын хоёр байршилд зарим ААН ус шахаж байсныг зогсоож, хоолойг авсан.

Мөн зун хур бороо их орсноос Сэлбэ голын усны хэмжээ их байгаа. Сэлбэ дэд төв, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хөрсний ус зайлуулах шугамын ус нэмэгдэж орж ирж, халиа тошин үүсэж байна.

Голын усны халиа тошин гуравдугаар сарын 20-д хүртэл үргэлжилдэг. Дулаарахаар голын ус доороосоо гэсдэг.

Мөсний зузаан голын баруун хэсэгт хоёр метр орчим, зүүн талд 1.5 метр орчим байна.

Сэлбэ голын ойролцоох айл өрх, ААН-үүдийг усанд автуулахгүйн тулд сувагчилж усыг урсгах, усыг дээшээ түрж хөлдөөх ажлууд хийгдэж эхэлж байна.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 140 гаруй ажилтан цаг тухай бүрд ажиллаж, халиа тошин үүссэн хэсэгт машин механизмаар сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгох ажлыг хийж байна.

НЗДТГ, УБЗАА-ны зүгээс машин механизм цөөн байгаа учир нэмэгдүүлэхээр 3,500 экскаватор захиалсан. Цагаан сараас өмнө авна.

2020 онд дугуйт 210 экскаватор шийдвэрлэж өгсөн. Манай байгууллагад одоогоор 30 орчим техник хэрэгсэл байгаагийн хоёр гинжит трактор халиа тошин үүссэн хэсэгт ажиллаж байна.

Нийслэлд халиа тошин үүссэн хамгийн эрсдэлтэй хэсэг Дэнжийн мянгын гуравдугаар суваг буюу 32-ын гүүрний хойд, Шунхлай ШТС-ээс дээш хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Толгойтын үерийн хамгаалалтын суваггүй хэсэгт үүссэн халиа тошинг багасгах ажлууд хийгдэж байна.

Үүнээс гадна Бэлх, Сэлх, Гүнжийн гол дагасан халиа тошин үүсээд байна.

Жил бүр голын халиа тошингоос урьдчилан сэргийлэхэд 300 сая төгрөгийг төсөвлөж, ажлууд хийгддэг” хэмээн мэдээллээ.

Улаанбаатар хотод 2020 онд 18 байршилд халиа үүсэж, Олонбулагтай гээд Шархадны эмнэлгийн доод булгаас их хэмжээний халиа үүсэж, хувийн сууцны цонхны дээд хэсэг хүртэл усанд автан хөлдөж байжээ.

Харин өнөөдрийн байдлаар нийслэлд 10 гаруй байршилд халиа тошин үүссэн байна.

Өмнөх мэдээ

Тавантолгой – Гашуунсухайтын төмөр замын 25 байршилд зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хянах 69 автомат камер суурилуулжээ

Дараагийн мэдээ

БНСУ-ын аварга шалгаруулах гүйлтийн цанын тэмцээнээс Б.Ачбадрах хошой мөнгөн медаль хүртлээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

БНСУ-ын аварга шалгаруулах гүйлтийн цанын тэмцээнээс Б.Ачбадрах хошой мөнгөн медаль хүртлээ

НӨАТ-ын IV улирлын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    69 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 17
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.