Өчигдөр шөнө С.Зориг агсны хөшөөний хөлийг, ард нь тавьсан сандалтай /сандал дээр нь чулуутай/ нь гинжилсэн тул Ардчилсан намаас тус асуудлаар АН-ын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Тэдний төлөөлөл “Өнөөдөр өглөө С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилснийг харлаа. Ардчилсан намын амыг нь хамхиж, хөлийг нь дөнгөлөх гэсэн энэхүү заналхийлэл гэж ойлгож байна. Хүний аминд халдсан хэрэг намжаагүй байхад ийм бусармаг үйлдлийг хийжээ. Одоогоор цагдаанийн байгууллагаас шалгаж байна” гэв.
Хуульч, нэр дэвшигч Р.Булгамаа:
Бэлгэдлээ бодсон ч ардчиллын үнэ цэнийг үгүйсгэж буй хэрэг. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 9.6 болон Эрүүгийн тухай хуулийн 25.1-д заасан хуулийг тус тус зөрчиж байна. Энэ нь урьдаас бэлдсэн хэрэг байна.
Тэд мэдээллээ хийснийхээ дараа хамтдаа төмрийн хөрөөгөөр гинжийг салгалаа.