• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

С.Цэнгүүн: Ардчилсан нийгэмд өсөж торнисон эрх чөлөө, чөлөөт зах зээлээс өөр зүйлийг биеэрээ мэдрээгүй бүхэл бүтэн үе бий болсон учир томоохон өөрчлөлтүүдийг зоригтой хийх хөрс үүссэн

2024-01-15
CNews, Улс төр, Ярилцлага
A A
0
10
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ардчилсан Нам(АН)-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүнтэй ярилцлаа.

– Таны хувьд АН-ын удирдлагын багт орж ирсэн “GEN Z” үеийн төлөөлөл гэдгээр нийгмийн анхаарлыг татсан. Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

– Намайг Саруулсайханы Цэнгүүн гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Одоо 26 настай.

Би ШУТИС-КТМС- ийн Бизнесийн удирдлага, Маркетинг менежментийн ангийг төгссөн. Маркетингийн менежерээр төгссөнөөсөө хойш дэд бүтцийн салбарт ажиллаж байсан туршлагатай. Манайханд нийтлэг байдаг ойлголт нь Маркетингийн менежер хүнийг зөвхөн гоё чамин зураг авалттай зар сурталчилгаа хийдэг хүн гэж боддог. Зар сурталчилгаа болон маркетингийн доторх идэвхжүүлэлтэд ашигладаг нэг л зүйл бол “маркет”. Энэ үгийн цаад утга нь зах зээл юм. Үүнээс харвал маркетингийн менежер нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг харж хэрэглэгчийн зан байдлыг тандаж, мөнгөний урсгалыг анализ хийж тухайн бүтээгдэхүүн, санааг амжилттай зах зээлд нэвтрүүлж ашиг орлого олох боломжийг бүрдүүлдэг. Тэр утгаараа би өөрийн ажиллаж байсан салбаруудад мэргэжлийн онцлогоор зах зээлийн судалгааг байнга хийдэг байлаа.

Инженерийн дэд бүтцийн салбарын тухайд халаалт, цэвэр, бохир усны бие даасан болон төвийн нэгдсэн системийн шугам сүлжээнд ямар асуудлууд тулгар ч байгаа талаар олон жил дотор нь явсан туршлагатай. Улаанбаатарын нүхэн жорлон, утааны асуудлыг анхандаа технологийн шийдэл байхгүй учраас тэр талаас нь шийдэх ёстой гэж олон судалгаа бүтээгдэхүүн туршиж үзсэн. Үүний дараа Засгийн газрын бодлогоор дэмжих ёстой гэж монголчууд бүгд бодож олон төрлийн төслүүд санаачилж татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлсэн.

Улаанбаатарын асуудлууд бол цэвэр ядуурал гэсэн ганцхан хариулт надад үлдсэн

Гэтэл дэд бүтэц шиг үр өгөөж нь маш урт хугацаанд гардаг төслүүдэд улсаас хөрөнгө мөнгө оруулах нь эрэлт нийлүүлэлтээ гүйцэж чадахгүй, цаашид тэдгээр төслүүдийг бүрэн хэмжээнд энэ хурдтайгаар хийх боломжгүйг нотолсон. Үүний дараа хувийн компаниуд банкуудтай нийлж хэрэглээний ногоон зээл хэлбэрээр айл өрхүүд хашаандаа жорлон, халаалтаа шийдэх боломжийг гаргасан боловч амьжиргааны түвшин хэт бага тул ахиц муутай уриа лоозон болж хоцров. Энэ бүхнээс харахад утаа, нүхэн жорлонгийн асуудал технологи, улс төрийн асуудал огт биш. Улаанбаатарын асуудлууд бол цэвэр ядуурал гэсэн ганцхан хариулт надад үлдсэн юм.

– Таны улс төрд орох болсон шалтгаан, итгэл үнэмшлийг сонсмоор байна?

– Би багаасаа индивидуал, эрх чөлөөтэй байх үзэл санаанд их ач холбогдол өгдөг хүүхэд байсан. Бусдаас хараат бишээр, ямар нэг бүлгийн шахалт дарамтаас болж аливаа зүйлийг хийхийг маш их эсэргүүцдэг байлаа. Энэ дээр манай ардчиллын сул тал гардаг болов уу. Нийтийн эрх ашгийг хангахын тулд нэг хувь хүний эрх ашгийг няцаадаг.

2021 оны зун “Liberty summer school” гэж манай Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшингийн жил бүр зохион байгуулдаг тав хоногийн сургалтад очсон юм. Тэнд “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн, МУГЖ Д.Сосорбарам, Да.Ганболд гуай гээд эрх чөлөөний төлөө хүчтэй дуугардаг олны танил хүмүүс байсан. Мөн Монголд либертари үзэл санааг нутагшуулахад хүчтэй нөлөө үзүүлж байгааг Ц.Мөнхбаяр, Н.Хасар, Х.Билгүүнбаяр, Оргил-Эрдэнэ нар гэх оюунлаг залуустай танилцах боломж олдсон юм.

Энэ сургалт миний хувьд сэтгэл дотроо бачуурч явсан, нийгэмд болохгүй зүйл байна гэдгийг үргэлж мэдэрч бухимддаг байсан ч яаж илэрхийлэхээ ойлгодоггүй байсан тэр бөглөөг авч хаях шиг болсон юм.

Миний мэдэрч бухимддаг, бусдаас арай ондоошиж байсан зүйлс хойноо философи, эдийн засгийн онол гэх мэт зүйлстэй нэгдэхийг мэдрэх гайхалтай байсан. Түүнээс хойш эдгээр хүмүүстэй уулзаж илүү уншиж явах замдаа улс төрийн идэвхтэй хүн болж хувирсан болов уу. Одоо ч маш их зүйл уншиж судлах дутуу байгаа. Аваад уншиж амжаагүй номуудаа хараад маш их догдолдог. “Мизес” сангаас орчуулж гаргадаг Австрийн эдийн засгийн онол, эрх чөлөөний тухай номууд улс төрд орох чиглүүлэх луужин болсон гэж би хэлнэ.

– Улс төр гэдэг бол цаг зав, хөрөнгө хүчээ зарцуулдаг салбар. Ялангуяа эмэгтэй хүний хувьд ар гэрийн асуудал тэр чигтээ орхигддог шүү дээ. Гэр бүлийнхэн тань таныг хэрхэн хүлээж авсан бэ?

– Өөрийнхөө сонголтыг хийгээд орж байгаа учир гэр бүлийнхэн маань хүндэтгэж байгаа. Мэдээж байгалийн хуулийг бид өөрчилж чадахгүй. Эмэгтэй хүн учраас арай өөр нюанс байгаа.

Улс төрд эмэгтэйчүүд бага байна, иймд олон болгохын тулд хүчээр квот тогтооё гэж зүүний улс төрийн хүчин үздэг. Гэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь хувь хүний сонголтын талаар бид ярихгүй байгаа. Эмэгтэй хүн байгалиасаа илүү хариуцлагатай бас болгоомжтой. Улс төрд ороод амжилттай явах эсэх, хэдэн төгрөгийн цалин авах нь тодорхойгүй. Авсан байлаа ч хоёр сая төгрөг гэх энэ дүнг сонсоод Монголын топ компанид гүйцэтгэх захирал хийж байгаа эмэгтэй сонголтоо өөрчилж улс төрд орно гэж бодохгүй байна.

Манай орон бол соёлын хувьд эмэгтэйчүүдэд асар ээлтэй улс билээ. Дийлэнх монгол эмэгтэйчүүд гэр бүлийнхээ санхүүг хэрхэн зарцуулахыг шийддэг. Энэ бол бусад үндэстэнд байдаггүй маш том эрх мэдэл. Хэн санхүү барина, тэр хүнд эрх мэдэл байна гэсэн үг.

Ээжийн тухай дуу үргэлж хит болдог. Мөн монголчуудын секс эрх чөлөө маш өндөр, эхнэр нөхөр болоход заавал онгон эмэгтэй байх ёстой гэж нийгмийн дарамт бүсгүйчүүдэд өгдөггүй. Хүн хүнээр дутдаггүй юм гээд, ээжтэй нь суугаад аав нь гээд өөрийнхөө хүүхдээс ч илүү хайрлаад өсгөж чаддаг соёлыг бусад улсад төсөөлж ч чадахгүй байх нь их.

Энэ бүхнийг хэлж байгаа шалтгаан нь манай монголчууд соёлоороо эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг бас хайрладаг. Олон хүний цугларал болсон нийгэмд мэдээж тодорхой хувьд бэлгийн дарамт, хүчирхийлэл байдаг үүнтэй бид тэмцэх ёстой.

Гэсэн ч баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан Намын хувьд хуулиар дамжуулж эрх тэгш хүмүүс аль нэг хүйстэй болж төрсний төлөө давуу юм уу сул тал үүсгэх нь байж боломжгүй үйлдэл гэж үзнэ. Эмэгтэйчүүдийг улс төрд хувь хэмжээ хүчээр тогтоох замаар оруулах нь бидний хүсээд байгаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер биш. Зүгээр л эмэгтэй хүн гэдэг утгаараа орж ирсэн гэсэн мессэж нийгэмд түгж, хүчтэй эмэгтэйчүүдэд цаад утгаараа хүлээн зөвшөөрөгдөл бий болгох, нөлөөтэй улстөрч болоход саад болно хэмээн боддог. Иймд миний хувьд аль нэг хүйсийг зайлшгүй байлгах гэж хувь тогтоосныг болиулж хүлээн зөвшөөрөгдсөн эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүчтэй лидерүүд ороосой гэж боддог.

– Ингэхэд яагаад заавал Ардчилсан Намыг сонгов. Энэ намд орсноор ирээдүйн улс төрийн карьертаа ямар зорилт тавьсан бол?

– Сонгуульд саналаа өгөхдөө үргэлж Ардчилсан намд нэр харахгүйгээр дугуйлдаг байсан. Эрх чөлөө гэдэг үг Ардчилсан Намтай үргэлж цуг явдагтай холбоотой болов уу. Сонгуулийн үер орон нутагт ажиллаж байсан. Тэгэхэд морь унасан Ардчилсан Намын залуучууд “Өөрчил” гээд давхиад явахыг хараад их огшиж байлаа.

Улстөрчид зориг гаргаж трансформын чанартай том өөрчлөлтүүдээ хийлгүй, ард түмэнд таалагдах цаг зуурын зүйлс хийж ирсэн

Миний бодлоор одоо Ардчилсан Нам улс төрийн үзэл баримтлал баруун, зүүнээ ялгахгүй байдал гишүүдэд нь их байгаа ч Ардчилал, өөрчлөлтөд итгэсэн итгэл нь их гоё дотортой санагддаг. 1990-ээд онд хувьсгал хийсэн партизанаас эхлээд залуучуудтай нь очоод уулзаад үзэхээр юм хийчих юм сан, өөрчилчих юм сан гэсэн зориг нь харагддаг. Тэр зоригт би итгэж Ардчилсан Намд орсон.

– Ардчилсан Нам шинэ нарийн бичгийн дарга нараа танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр та “Бид зориг гаргаж шинэ реформ хийнэ. Хувь хүнд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллах болно” гэж байсан. Монголын улс төрд ямар шинэчлэл хийх ёстой гэж харж байна вэ?

– Манай улс социалист системээс гарч Ардчилсан үндсэн хуультай улс болсон. Гэтэл одоог хүртэл дутуу алсан могой шиг социализмын үеийн ойлголтууд амь бөхтэй байсаар байна. Социал демократ үзэл санаатай нам төрийн оролцоотойгоор бүх асуудлыг шийднэ гэсэн суртал ухуулга хэт их явсны үндэс дээр хувь хүний эрх чөлөө болон хариуцлага алга болсон. “Ядуу амьдарч байна, 76 хулгайч. Мах супермаркетад үнэтэй байна, ченжүүдийг болиул” гэх мэт.

Улстөрчид хууль санаачлахдаа чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөөнд суурилсан үзэл баримтлалтай байсан ч хүлээж авах иргэд нь одоог хүртэл чөлөөт зах зээлийнхээ зарчмыг ойлгоогүй гэж үзсээр байна. Иймд улстөрчид зориг гаргаж трансформын чанартай том өөрчлөлтүүдээ хийлгүй, ард түмэнд таалагдах цаг зуурын зүйлс хийж ирсэн.

Миний бодлоор одоо ардчилсан нийгэмд өсөж торнисон эрх чөлөө, чөлөөт зах зээлээс өөр зүйлийг биеэрээ мэдрээгүй бүхэл бүтэн үе бий болсон учир томоохон өөрчлөлтүүдийг зоригтой хийх хөрс үүссэн гэж бодож байна. Чимээгүй масс их, бид иргэддээ итгэж томоохон шинэчлэлүүдээ хамтдаа эхлүүлэх цаг нь болсон.

– Өмнөх сонгуулиудаас харахад залуучуудын ирц хангалтгүй дүнтэй байдаг. Тэгэхээр ирэх сонгуульд залуучуудын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд та бүхэн хэрхэн манлайлж ажиллах вэ?

– Бүх л улсад залуусын сонгуулийн оролцоо бусад үеийнхэнтэй харьцуулахад арай бага байдаг юм билээ. Энэ нь тогтмол суурин нэг газартаа байдаггүй завгүй амьдралын хэмнэлтэй нь бас холбоотой байх. Түүнчлэн манайхан оршин суугаа хаягаа шинэчлэхэд их хойрго ханддаг. Иймд сонгуулийн өдөр хол газарт очиж өгөх боломжгүй тул санал нь хасагддаг мэт зүйлс ажиглагдаж байсан.

Гэхдээ 2024 онд нийт иргэдийн тэвчээр тасарсан учраас урьд өмнө харж байгаагүй залуусын том давлагаа явна гэж харж байна.

– Улс төрд гурван үеийн хэлхээ холбоо маш чухал. Таны хувьд АН-ын ахмад, дунд үеийнхэнтэйгээ хамтарч ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл тулгарч байна уу?

– Уг үнэнийг хэлэхэд энэ зүйлээс их айж байсан. Гэхдээ яг дотор нь ороод үзсэн чинь маш нээлттэй сэтгэлгээтэй, зарим тохиолдолд надаас ч илүү зоригтой, шийдэмгий хүмүүс байгааг хараад бахархсан.

Миний ажигласнаар манай залуус өөрсдөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуу хоолойгоо гаргахаас санаа зовоод тодорч харагддаггүй юм болов уу гэж бодсон. Ардчилсан Намын тухайд эрс шинэчлэлт хийж байгаа энэ цаг үе нь 1990-ээд онд бүрэлдэж байсан шиг том боломжууд үүсгэж байна гэж харж байна.

– Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг залуу хүний хувьд яаж хардаг вэ?

-Монгол Улсын хөгжлийн чиг хандлага бол суурь асуудлуудаа шийдэхээс эхэлнэ. Энэ нь эрчим хүчний реформоос эхлэх ёстой. Ямар ч бүтээн байгуулалт, хөгжил эрчим хүчгүйгээр явах боломжгүйг бүгд мэднэ. Гэтэл манай эрчим хүчний систем дотоодын хэрэглээг хангах битгий хэл, сүйрэлд орчихсон. Бид эрчим хүчний үнийг зах зээлийн индексжүүлэх зарчмаар алдагдалгүй ажилладаг болох боломжоор хангах хэрэгтэй.

– Сүүлийн үед төр хувийн өмч рүү халдах явдал хэрээс хэтэрсэн. Аливаа бизнест төр оролцохоор дампуурдаг кэйс олон. Үүнд төр ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Монголд одоогоор өмчтэй төрөөд, өмчтэй нас барсан бүтэн үе гараагүй байгаа. Тийм учраас бидний өмчийн талаар ойлголт маш дутуу. Өмчийг дан ганц үл хөдлөх хөрөнгөөр ойлгож байгаа. Үүний цаана өмч бол эрх чөлөөний суурь, чөлөөт зах зээлийн хөдөлгөгч юм. Жишээ нь: 2012 онд авсан хоёр өрөө байр 50 сая төгрөг байж. Тухайн үед нэг ам.доллар 1,340 төгрөгтэй тэнцэж байв. Ингээд бодохоор хоёр өрөө орон сууц 37,313 ам.долларын үнэтэй байсан гэсэн үг.

Харин өнөөдөр байрны үнэ 108 сая төгрөгийн үнэтэй гэж нэрлэгдэж байгаа ч ам.доллароор харвал 31,358 болж байна. Тэгэхээр өнөөдөр нэг ам.доллар 3,440 төгрөгтэй тэнцэж байгаа шүү дээ. Зөрүү 6,000 ам.доллар хааччихсан бэ гэдэг асуулт гарна.

Дийлэнх монгол эмэгтэйчүүд гэр бүлийнхээ санхүүг хэрхэн зарцуулахыг шийддэг. Энэ бол бусад үндэстэнд байдаггүй маш том эрх мэдэл

Үл хөдлөх хөрөнгөний үнэ цэнэ нь нэмэгдэнэ гэж бид итгэдэг. Төгрөгөөр харахаар үнэхээр нэмэгдсэн мэт боловч энэ бол бодит өсөлт биш юм. Доллароор бодохоор харин ч алдагдалтай байгаа учраас манайд гаднын ямар ч хүн хөрөнгө оруулахгүй байгаа хэрэг.

Таны өмчөөс 11 жилийн хугацаанд улстөрчид төв банкаар мөнгө хэвлэх аргаар монгол төгрөгийг ямар ч үнэ цэнгүй болгож бодитоор танаас 6,000 ам.долларыг хулгайлжээ. Инфляц бол төр таны өмчөөс чимээгүй хулгай хийж байгаа гэсэн үг юм. Иймд засаг зардлаа нэмж төсвөөс хулгай хийх гол ажлаа хийхийн тулд мөнгө хэвлүүлж байгааг хараад өөрийнхөө өмчийн үнэ цэнийн төлөө, чимээгүй хуульчлагдсан хулгайд өртөхгүйн төлөө хүчтэй эсэргүүцэх ёстой

– Энэ жилийн УИХ-ын сонгуульд АН ямар бодлого баримталж орох вэ?

– Ардчилсан Нам 2024 оны сонгуульд хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо реформ хийх нь зарим тохиолдолд жижигдэж байна. Хувьсгал хийх нь томдож байна. Иймд трансформ хийх буюу бүтэн сууриар нь нийгмийн тулгамдсан асуудлуудыг зоригтой өөрчилье гэсэн бодлого баримталж байгаа.

Мэдээж эдгээр нүсэр том өөрчлөлтүүдийг хийхэд урт хугацаандаа үр дүн харагдана. Гэсэн ч найман жил дангаар засагласан МАН ямар ч салбарт дорвитой өөрчлөлт хийгээгүй тул эдгээр аминд тулсан трансформ хийх ажлыг Ардчилсан Нам хийх үүрэгтэй болоод байна. Тиймээс 2024 оны сонгуульд бид иргэдэд сонголт санал болгох биш зайлшгүй өөрчлөлт хийх ёстой хатуу үнэн шийдлүүдийг танилцуулна.

Өмнөх мэдээ

Х.Нямбаатар: Гуравдугаар сард нийслэл гадаад бонд гаргаж, гэр хорооллыг орон сууцжуулахад 100 хувь зориулна

Дараагийн мэдээ

“Канвон-2024” олимпын нээлтийн ёслолд Монголын тугчид дээлээр гангарах бол тамирчид ноолууран хувцсаар ижилсэнэ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

"Канвон-2024" олимпын нээлтийн ёслолд Монголын тугчид дээлээр гангарах бол тамирчид ноолууран хувцсаар ижилсэнэ

С.Наранцогт: 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарвал "Эрдэнэс Тавантолгой" ХК дампуурна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.