• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

ТААМАГ: Цагаан сараар түрүүлэх тэр бөхийн нэр хэн бэ?

2024-01-25
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаан удахгүй болно. Нэр хүнд, цар хүрээгээрээ төрийн их баяр наадмын дараа ордог сар шинийн барилдаанд бөхчүүд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилалтаа чамбайруулдаг. Ерөнхийдөө ирэх наадмаар хэн одтой, өнгөтэй, хүчтэй байх нь эндээс харагддаг. Тэгвэл модон луу жилийн барилдаанд манлайлах тэр бөхийн нэр хэний хэн бэ?

Энэ жилийн сар шинийн барилдаан өнгөрсөн жилийнх шиг аварга, арслангууд зодоглосон чансаа өндөртэй болоосой гэж бөх сонирхогчид хүсч байна. Ч.Санжаадамба аварга, С.Мөнхбат аварга, Ц.Содномдорж арслан тэргүүтэй 1980-аад оны шилдгүүдийг зодоглох болов уу гэж олон хүн харж байна. Мөн бэртлийн улмаас барилдахгүй байгаа Б.Орхонбаяр арслан, Б.Зоригтбаатар харцага, Э.Батмагнай начин, шийтгэлийн улмаас барилдах эрхээ хасуулаад буй Б.Серик заан тэргүүтэй бөхчүүдийг дэвжээнээ эргэн ирнэ гэж найдаж байгаа.

Түрүүлэх магадлалтай бөхчүүдийн чансааг өнгөрсөн жилийн түрүү бөх Б.Бат-Өлзий заан тэргүүлж байна. Хоёр ч удаа түрүүлээд буй түүний хувьд гурав дахь удаагаа түрүүлэхийг хүсч байгаа нь мэдээж. Өргөөний барилдаанд хазайх нь ховор гэдгийг нь бөх сонирхогчид олон жил хангалттай харсан. Тэр ч утгаараа түүнийг дор хаяж их шөвөгт зогсч байх болно гэж олон хүн харж буй.

Түүний араас саяхан өргөөний 29 дэх түрүүгээ хүртсэн О.Хангай аварга түрүү бөхөөр нэрлэгдэнэ. Отгон аварга он гарснаас хойш болсон хоёр барилдааны нэгд нь түрүүлж, нөгөөд нь үзүүрлэсэн. Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд үзүүрлэхдээ Б.Бат-Өлзий заанд л өвдөг шороодсон гэх. Бэлтгэл сургуулилалт, барилдаан нь хэдийнэ жигдэрчихсэн аваргыг 30 дахь түрүүгээ ирэх цагаан сараар авна гэж гадуур ярьж байна.

Түрүү бөхийн ярианд даян аварга Н.Батсуурийг ярихгүй өнгөрөөж үл болно. Бэртлийн улмаас сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй аваргыг ирэх баярын барилдаанаар эргэн ирнэ гэх шуум явна. Түүний барилдаан, арга туршлагатай маргах хүн үгүй. Өнгөрсөн жил тэрбээр анх удаагаа цагаан сарын барилдааны үзүүр, түрүүнд үлдэж, Б.Бат-Өлзий заанд тахим буулгасан. Ер нь түрүүлж үзээгүй цөөн барилдаануудынх нь нэг. Энэ жил дутуугаа дүүргэж, хүлээсэн түрүүгээ хүртэхийг үгүйсгэхгүй.

Мөн доор даваанд бүдэрчихгүй л бол П.Бүрэнтөгс аварга түрүүлэх боломж бололцоо, ур чадвар, бяр чадал бий.

Ховдын их гурвын том нь болох Б.Пүрэвсайхан зааныг ямар ч үед, аль ч барилдааны таамгаас хасч болохгүй. Манлай заан чансаа өндөр, том барилдаанд ногт ганзагалаж ирдэг. Түүний нутгийн дүү Г.Ганхуяг харцага ч иртэй байгаа гэдгээ Ерөнхийлөгчийн цомоор харуулж, хурсан олныг шуугиулсан барилдааныг үзүүлж байсан.

Олимп дөхөж байгаа учир М.Лхагвагэрэл заан үндэсний бөх бус чөлөөт бөхдөө илүүтэйгээр анхаарч, бэлтгэл сургуулилалтаа жигдрүүлж байгаа нь лавтай. Гэхдээ л түмэн олон хүндэтгэн цагаан сараар зодоглох биз. Түүнийг дор хаяж бага шөвөгт харна зогсоно гэж хүлээж буй.

Өнгөрсөн жил тун өндөр формтой, барилдаан бүрт зодоглож байсан улсын харцага Б.Зоригтбаатар бэртлийн улмаас барилдаагүй удаж байна. Ирэх барилдаанаар зодоглох магадлалтай. Тамирчин хүний хамгийн том аюул бол бэртэл гэмтэл. Б.Орхонбаяр арслан, Э.Батмагнай начин нар бүгд л бэртлийн улмаас зодоглох нь багассан. Түргэн шаламгай, дайчин барилдаантай тэднийг бөхийн өргөө, бөх сонирхогчид үгүйлж байна.

Цагаан сарын барилдааныг Архангай, Булганы бөхчүүд өнгөлнө. “Өндөр” харцагаас эхлээд С.Сүхбат харцага, 2022 оны түрүү бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал сүүлийн үед тодроод буй цэргийн заан Ө.Батсуурь гээд битүү морьд бий. Булганы бузгай сайхан начин цолтнууд цолондоо багтаж ядан барилдаж байгаа. Д.Амарсайхан начин ч хичээвэл түрүүлж болохыг Ерөнхийлөгчийн цомоор дүү нартаа хангалттай харуулсан. Эндээс харахад л хүч бяр нь тэгширч, уран мэх, авхаалж самбаагаараа Ерөнхийлөгчөөс сар шинийн боов “хүртэх” магадлалтай чадалтай, чансаатай олон бөх бий.

Тэр өдрийн тэнгэр мэдэж, тэр бөхийн заяа мэдэг ээ.

Өмнөх мэдээ

Зүрхээрээ ертөнцийг тольдох Путри Ариани

Дараагийн мэдээ

Худалдааны санхүүжилтийн форумыг “Restore & Unlock” сэдвээр зохион байгуулна

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Худалдааны санхүүжилтийн форумыг “Restore & Unlock” сэдвээр зохион байгуулна

ОБЕГ: Алба хаагчдад цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас авдаг

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    46 хуваалцсан
    Хуваалцах 18 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.