• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Тайванийн АРДЧИЛАГЧ

2024-01-18
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Эмч мэргэжилтэй Лаи Чин-тэ улс төрд орсноос 27 жилийн дараа Тайванийн ерөнхийлөгч болсон замналыг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. 


Аядуу яриатай ахмад улстөрч Лаигийн хувьд Тайванийг буцаан нэгтгэх амлалт өгсөн Хятадын удирдагч Ши Жиньпиний арга эвийг хэрхэн олох нь арлын хувь заяаг шийднэ.  Дэд ерөнхийлөгч асан, 64 настай Лаи Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь эрх баригч Ардчилсан дэвшилт намын хувьд гурав дараалсан түүхэн ялалт болсон.

Ялалт байгуулсныхаа дараа олон мянган дэмжигчидтэйгээ уулзахдаа Лаи “Сонгууль нь Тайванийн ард түмний ардчиллын төлөөх тууштай байдлыг дэлхий нийтэд харууллаа. ​​Хятад улс үүнийг ойлгоно гэж найдаж байна” гэж хэлжээ. Тайванийн бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө Бээжингийн эсрэг зогсох хэрэгтэй болсон Лаи Хятадтай нэр төр, тэгш байдлын зарчмын дагуу яриа хэлэлцээ хийхээ амлав.

Гэсэн ч Тайванийн хоолой дахь хурцадмал байдал 1996 оноос  хойших хамгийн дээд цэгтээ хүрчээ. Тухайн үед  Хятад улс арлын анхны чөлөөт ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдыг айлгах зорилгоор Тайванийн эрэг орчмын ус руу пуужин харваж байлаа.

Өмнөд Тайнан хотын их сургуулийн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан Лаигийн хувьд энэхүү пуужингийн довтолгоо нь түүний улс төрд орох “шийдвэрлэх мөч” болжээ. Тэрбээр өнгөрсөн жил “The Wall Street” сэтгүүлд “Би Тайванийн ардчилалд гар бие оролцож, үүнд хор  учруулахыг хүссэн хүмүүсээс хамгаалах үүрэгтэй гэж шийдсэн” гэж дурссан байна.

Лаи албан тушаалд нэр дэвшихийн тулд цагаан нөмрөгөө тайлж, эхлээд хууль тогтоогч болж, дараа нь Тайнан хотын даргаар хоёр удаа ажиллажээ. Удалгүй Ерөнхий сайд болж дэвшсэн бөгөөд 2020 оноос хойш одоогийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Харин энэ 2024 оны эхээр болсон сонгуульд ялалт байгуулснаар ерөнхийлөгч болсон. Ингэснээр Тайвань ардчилсан системд шилжсэнээс хойш аль ч нам 8 жилээс илүү засаглаагүй “хараал”-ыг эвдэж, эрх барих намд түүхэн ялалтыг авчирлаа.

“САНААНД ОРОМГҮЙ АЯЛАЛ”

Улс төрийн карьер хөөж эхэлснээ Лаи санаанд оромгүй аялал гэж тодорхойлжээ. Тайванийн хойд эргийн ойролцоох уул уурхайн тосгонд ядуу тарчиг өссөн Лаи багаасаа эмч болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр таван дүүтэй бөгөөд ээж нь тэднийг ганцаараа ажил хийж өсгөсөн. Эцэг нь Лаиг бага байхад уурхайн ослоор нас барсан байна. Лаи эцгээ ямар хүн байсныг санан дурсахад хэтэрхий балчир байсан бөгөөд нэг л өдөр аав нь орхин одож, гэр бүл нь ядуу тарчиг амьдардгийг ухаарсан гэж ярьжээ. Ийм гэр бүлд өссөн болохоороо хэрсүү, хүсэл зорилгтой, аливаа сээд бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай болж өссөн гэж тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард нэгэн арга хэмжээний үеэр дурсан ярьсан байна.

Лаи нугасны гэмтлийн мэргэжилтэн болж, ийм гэмтлийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байв. Боловсролын тухайд Тайпэй хотод боловсрол эзэмшсэн бөгөөд Тайнан дахь Чен Кунгийн үндэсний их сургууль болон Тайпэй дэх Тайванийн Үндэсний их сургуульд зэрэг суралцсан.  Дараа нь Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд Чен Кунгийн үндэсний их сургуулийн эмнэлэгт дадлага хийжээ. 

Тэрбээр Тайнаньд эмчийн мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байхад нь орон нутгийн Ардчилсан дэвшилт намын ажилтан түүнтэй холбогдсон аж. Тухайн хүн Лаиг тус намын улстөрчийн орон нутгийн сонгуулийн кампанит ажилд туслахыг хүссэн байна. Энэ нь Гоминданы авторитар засаглалын эсрэг Тайванийн ардчиллын хөдөлгөөнөөс Ардчилсан дэвшилт нам анх гарч ирснээс хойш арав хүрэхгүй жилийн дараа 1994 он байлаа.

1987 онд дайны дэглэмийг цуцалж, чөлөөт сонгууль руу аажим аажмаар шилжсэн.  Иргэний дайнд коммунист хүчинд ялагдсаны дараа эх газрын Хятадаас арал руу дүрвэн ирснийхээ дараа Гоминдан 40 орчим жилийн турш Тайванийг төмөр нударгаар захирч байв.

Ардчиллын төлөө тэмцэж явсан олон ахмад дайчид тус намыг байгуулжээ. “Цагаан терроризм” гэгддэг энэ цаг үед олон арван мянган улс төрийн өрсөлдөгч амь үрэгдэж, шоронд хоригдож байв.

Лаи Тайпэй дахь коллежид сурч байхдаа ардчиллыг дэмжигч эсэргүүцэгчдийг хэрцгийгээр дарсан тухай мэдээг анхааралтай ажиглаж байв. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нийтэлсэн видео бичлэгт “Би энэ улсын ирээдүйн талаар эргэлзэж, санаа зовж байсан” гэж хэлжээ.

Лаи орон нутгийн сонгуульд туслахаар болсон ч эцэст нь нэр дэвшигч ялагдсан байна. Жилийн дараа ардчиллын зарим идэвхтнүүд Лаиг намд элсэхийг урьж, хууль тогтоох байгууллагад нэр дэвшихийг уриалав. Тэрбээр эхлээд энэ санааг няцаасан. “Би хөдөө, ядуу газар төрж өссөн бөгөөд эмч болохыг үргэлж хүсдэг байсан. Би  ахлах эмч болохын тулд өдий зэрэгт хүрчихээд байсан” гэж кампанит ажлынхаа бичлэгтээ дурсчээ. Гэвч улс төрийн нөхөд нь бууж өгөхөгүй байна. Хэдэн сарын дараа Хятад улсаас Тайвань руу гал нээж, пуужин харваснаар хямрал хурцадсан нь Лаид шугамыг давах эцсийн түлхэлт өгчээ.

“Тэр үед эрх баригч засгийн газрыг эмнэлгээсээ шүүмжлэхийн оронд ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирээд Тайванийн төлөө ямар нэгэн зүйл хийсэн нь дээр биш гэж үү? Хэрвээ би энэ амьдралдаа хүсэл эрмэлзлийг минь төрүүлдэг зүйл олж чадвал  амьдрал үнэ цэнэтэй байх болно гэж би бодсон” гэж Лаи ярьжээ.

Лаи 1986 онд Ву Мэй-Жүтэй гэрлэсэн. Ву Тайповерт ажиллаж байсан бөгөөд Лаи хотын захирагчаар сонгогдох хүртэл Тайнаньд ажиллаж, Каошюн руу шилжсэн. Тэд хоёр хүүтэй.

СОНГУУЛЬ

Хятад улс сонгуулийн өмнөхөн Лаи болон тусгаар тогтнолын төлөөх үзэлтэй бусад нэр дэвшигчдийг ялахаас сэргийлэх хүсэлтэй байгаагаа нуугаагүй. Хятадын эрх баригчид санал хураалтыг “энх тайван ба дайн” хоёрын хоорондох сонголт гэж удаа дараа тайлбарлаж, Бээжингийн илүүд үзэж буй нэр дэвшигч Хоу Ю-Ихийг дэмжиж, Лаиг “хоолойд сөргөлдөөн, мөргөлдөөнийг” өдөөсөн гэж эсэргүүцэж байв.

Ардчилсан дэвшилт намын илүү радикал жигүүрээс гаралтай Лаи нэгэн цагт Тайванийн тусгаар тогтнолыг ил тод дэмжигч байсан нь Бээжингийн хувьд нүдэнд орсон өргөс юм. Албан тушаал ахих тусам түүний үзэл бодол нь дарагдаж байсан ч  зургаан жилийн өмнө өөрийгөө “Тайванийн тусгаар тогтнолын төлөөх практик зүтгэлтэн” гэж тодорхойлсныг нь Хятадын албаныхан мартаагүй байв.

Өдгөө Лаи арлын одоогийн статус квог дэмжиж байгаагаа илэрхийлж, “Тайвань аль хэдийн тусгаар тогтносон улс болсон” тул тусгаар тогтнолоо зарлах “төлөвлөгөөгүй, шаардлагагүй” гэж мэдэгджээ. Түүний энэ байр суурь нь Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч  Цай Ин Вэнтэй ижил байна. Цай Ин Вэн бүрэн эрхийн хугацаа нь хуулиар хязгаарласан хэмжээнд хүрсний улмаас дахин нэр дэвших боломжгүй болсон. 2016 онд Цай Ин Вэнийг ерөнхийлөгч болсны дараа Бээжин Тайпэйтэй албан ёсны харилцаа холбоогоо тасалж, Тайванийг олон улсын хэмжээнд тусгаарлах кампанит ажлаа эрчимжүүлсэн.

Олон талаараа Бээжингийн Лаи руу чиглэсэн үг хэллэг нь Цай Ин Вэнд хандсанаас  ч илүү дайсагнасан шинжтэй байна.

Хятадын засгийн газар болон төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Лаиг аюултай салан тусгаарлагч, “үймээн самуун дэгдээгч”, “дайн дэгдээгч” гэж байнга зэмлэж, түүний  хэлэлцээ хийх саналаас удаа дараа  татгалзжээ.  Тэрбээр хэлэлцээ хийх  саналыг Хятадын дээд удирдагч Ши Жиньпинд ч  тавьж байв.

Өнгөрсөн оны тавдугаар сард Тайванийн үндэсний их сургуульд суралцаж байсан оюутнуудтай хийсэн асуулт хариултынхаа үеэр тэрбээр хамт оройн зоог барихыг хамгийн их хүсдэг төрийн тэргүүнээр Ши Жиньпинийг нэрлэсэн юм. Ийм боломж олдвол тэрбээр Хятадын удирдагчид “Жоохон тайвшир. Тэгтлээ их бухимдах хэрэггүй” гэж зөвлөнө гэж хэлж байжээ.

Харин Бээжингийн албаныхан түүний үгийг “хачин” гэж хэлээд “Тайванийн тусгаар тогтнолын мөн чанар” өөрчлөгдөөгүй тул Лаиг “сайн санаатны нөмрөг өмсөхийг оролдсон” гэж буруутгасан байна.

Өнгөрсөн Бямба гаригт дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Лаигийн хамтрагч Сяо Би-Химийг мөн Бээжин илт зэвүүцдэг. Тайваниас АНУ-д суух дээд элчээр ажиллаж байсан түүнийг Хятадаас “салан тусгаарлах үзэлтэн” гэсэн шалтгаанаар хоёр удаа хориг тавьжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Өмнөх мэдээ

ТОМ АХ

Дараагийн мэдээ

“Хөрөнгө оруулагчдад эрх зүй, эдийн засгийн баталгаа чухал”

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

“Хөрөнгө оруулагчдад эрх зүй, эдийн засгийн баталгаа чухал”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.