Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Зуны олимпыг долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулна. Францын нийслэл Парис хот орчин цагийн олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа нутагтаа зохион байгуулах эрх авсан нь энэ.
Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа гайхуулан уралдана.
Олимпын тэмцээний хуваарийг танилцуулж байна.