Монгол улсын Засгийн газраас 2023 – 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан хот хооронд болон жуулчин тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд болох “Гранд автобус” ХХК, “Жигд эргэлт” ХХК болон “Жавхлант хийморь” хоршооны 56 жолоочид 6 цагийн 7 багц сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Мөн жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нарт зөвлөн туслан үйлчилгээг үзүүлэн тээвэрлэгч жолооч нартай гэрээ байгуулан жуулчин таних тэмдгийг газар дээр нь шаардлага хангасан тээврийн хэрэгслүүдэд олгосон.