Олимпын таэквондогийн 2024 оны хамгийн эхний тэмцээн “Таэквондо пүмсэ”, хөдөлгөөнт тоот дасгалын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тус УАШТ-ийг Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор энэ сарын 23-25-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулах билээ.
Пүмсэ буюу хөдөлгөөнт тоот дасгалын УАШТ-ий дараа үргэлжлүүлэн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Өмнөговь аймагт таэквондогийн тулааны бүх насны ангиллын цомын тэмцээн болно. Тус цомын тэмцээнийг Улаанбаатар хотын “Нүүдэлчин” клуб, Өмнөговь аймгийн “Дайчин” клубууд хамтран зохион байгуулан явуулах юм байна.
.
Таэквондогийн тулааны цомын тэмцээн Өмнөговь аймагт болно |
|