Төрийн албаны тусгай шалгалт өчигдөр (2023.06.29) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулагдлаа.
Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 130 сул орон тоо нөхөх тусгай шалгалтад 57 хүн оролцлоо.
Тусгай шалгалтад шаардлага хангасан 70 хүн бүртгүүлж, нийслэлээс 35 хүн танхимаар, орон нутгаас 22 хүн цахимаар тус тус шалгалтад оролцлоо.
Ийнхүү шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд 33 иргэн хамгийн өндөр оноо авснаар тэнцлээ.