Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасны дагуу 2025 оны 1 дүгээр сарын 01-ээс төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтөлнө.
Хуулийн хэрэгжилтийг хангахад боловсролын сургалтын байгууллагууд манлайлан ажиллана.
Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, хамгаалах, өвлүүлэх нь монголчууд бидний эрхэм үүрэг юм.