Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг долоодугаар сарын 1-нээс ачаа тээвэр болон бүх чиглэлийн зорчигчийн тарифаа 50 хувиар нэмэгдүүлсэн байна. Тодруулбал,
- Өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар
- Мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар
- Машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар
- Ноос, ноолуур арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар
- Орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар
- Барилгын материалыг тээвэрлэх тарифыг 39.5 хувиар
- Гэрийн хэрэглэх тээвэрлэх тарифыг 7.4 хувиар
- Чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар тус тус нэмжээ.
Харин орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар нэмсэн байна.