• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл хууль чангарч, хулгайч цөөрөх үү?

2023-04-15
Засгийн газар, УИХ, Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

     Манай улсад, аль ч салбарт нэг буруу зуршил байна. Алив нэг асуудлыг ам нээж, ярьж эхэлснээс нь хойш ёс юм шиг 1-5 жил залхтал ярьдаг. Тодорхой шийдэлд хүрч, дорвитой алхам хийж чадахгүй явсаар тэр асуудал нь замхардаг. Тэгээд хавар юм уу намар, улс төрийн синдром, УИХ-ын сонгууль дөхөхөөр  нөгөө сэдвээ дахиад ярьж эхэлдэг. Ийм сэдвийн нэг нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв, буруу гэсэн талцал юм.

Энэ асуудлыг анх 2019 онд одоогоос 5 жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал оруулахдаа тусгаж байсан санагдана. Ингэхдээ тухайн үед одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог  нэмэх, Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах тухай ярьж байв.

Сонгуулийн хуваарьт хугацаа дөхөж байгаа учраас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг эрхэм улс төрчид өнөөдөр дахиад ярьж эхлэв. Тиймээс  иргэн хүний хувьд энэ асуудлыг бас эргэцүүлэв.

УИХ-ын гишүүдийн тоог 3.4 сая хүн амтайгаа харьцуулахад манай улсын парламент 120-140 хүнтэй байх ёстой гэсэн тооцоолол хаанаас ямар судалгаатай гарч ирснийг мэдэхгүй ч энэ төсөөлөл он дамнан олон жил яригдаж буй. Гэтэл бодит байдлаас харахад өнөөдрийн УИХ-ын нэр хүнд шалны алчуур шиг болсон. Өөдөө дээшээ өргөх гэхээр ард түмний төлөө хийсэн зүйлгүй, сонгуульт дөрвөн жилээ үдэж байгаа нь дийлэнх байна.

Хоёрдугаарт, энэ хугацаанд ард түмний амьдрал дордсон уу гэхээс дээрдсэнгүй. Ирэх онд бид сонгуулийн жилтэйгээ золгох гэж байна. Энэ цаг  хугацаанд бид одоо байгаа УИХ-ын гишүүдийн олонх нь авлигач, хулгайч гэсэн сэтэртэй. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээл, ЖДҮ-гийн хэрэг гээд  олон хүн  хууль хяналтын байгууллагад шалгагдаж буйг олж  харав.

Тийм болохоор ирэх сонгуульд бид УИХ-ын  гишүүдийн тоог 20-30 хувь нэмснээрээ худалч хулгайч улсынхаа тоог нэмж, хэрэлдэж чаддаг, хийж чаддаггүй хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулж, УИХ-д суудалтай дахиад нэг бүтэлгүй анги бүрдүүлэх вий гэсэн айдас болгоомжлол бас байна.  

УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл  төсөв нэмэгдэнэ

         УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр төсөв дагаад нэмэгдэнэ. Энэ мөнгө ард түмэнд гэхээс илүүтэй өөрт нь шингээд алга болох вий. Дээрээс нь УИХ байгуулагдсны дараа эхний 1-2 жил Засгийн ажлыг цэгцлэх гээд өнгөрдөг. Ажлынх нь үр дүнг үзье гэхээр сүүлийн хоёр жилдээ сонгуульдаа бэлдээд таардаг. Ингээд төрийн ажил дунд нь цалгардчихдаг. Бид ийм л дүр зургийг харсаар ирсэн. Энэ байдал хэдэн жил давтагдсаар байна.

Угтаа бол цөөхөн хүн амтай, цомхон бүтэцтэй улс оронд 76 гишүүн парламентад байх нь улс орны амьдрал доройтоод, ядуураад, ажилгүйдэл нэмэгдээд, юмны үнэ тэнгэрт хадаад байх ноцтой шалтгаан биш юм.  Шуудхан хэлэхэд, энэ бол нэг асуудлыг 1-5 жил ярьдаг, улс орныхоо төлөө зоригтой шийдвэрүүд гаргаж чаддаггүй, хийж биш хэрэлдэж суудаг хүмүүсийн  ажлын үр дүн юм.

Дөрвөн жил гэдэг урт хугацаа. Хэн нэгэн алдартны хэлсэн шиг, ярихаа болиод хийж эхэлбэл ард түмний амьдрал арай өөр өнгөтэй байх боломжтой. Ажил хийдэг хүнд эхэлсэн ажлаа дуусгаад, ард түмнээр үр дүнгээ үнэлүүлэх хангалтай цаг хугацаа юм.

Харин амласан амлалтаа биелүүлж чаддаггүй, ажил хийдэггүй хүнд ажлын хүч, амлалтаа биелүүлэх нэмэлт цаг хугацаа хэрэг болоод байгаа хэрэг. Яг л нөгөө ажил хийх хүнд боломж үргэлж байдаг. Хийхгүй хүнд шалтгаан үргэлж олддог гэдэг шиг, цөөхөн хүн амтай, хөгжих гэж зүдэрч яваа бидний хувьд 76 гишүүн ард түмнийг төлөөлж төрд сууна гэдэг бол хамгийн боломжит хувилбар юм.

Харин монгол төрийн дархлааг сайжруулъя гэвэл ард түмэн сонголтоо л зөв хийх хэрэгтэй. Мэдлэг боловсролтой, хичээл зүтгэлтэй, сонгууль ярьж шоуддаггүй, ажил хийдэг, асуудлыг шийддэг хүнийг сонгох хэрэгтэй юм.

Өмнөх мэдээ

Нөөц ордоо эдийн засгийн эргэлтэд оруулъя

Дараагийн мэдээ

Австрали улс ногоон байгууламж бүхий шинэ хот байгуулахаар төлөвлөжээ

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Австрали улс ногоон байгууламж бүхий шинэ хот байгуулахаар төлөвлөжээ

“LVMH”-ийн хувьцаа хамгийн дээд түвшинд хүрчээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.