• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Украиныг сэргээн босгох 1.1 их наядын уралдаан

2024-03-11
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Орос, Украины фронтод тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж, дайн хэзээ, хэрхэн дуусах талаар хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч олон улсын компаниуд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр Украинд байр сууриа аажмаар олох болов.

Тухайлбал, Украинд нөөц цахилгаан үүсгүүрийн захиалга ихэссэнтэй холбоотойгоор Туркийн “Aksa Power Generation” компани Киевт тусгай төлөөлөгчөө илгээжээ. Түүний ажил дайнд нэрвэгдсэн улсын одоогийн нөхцөл байдлыг хянахаар тогтохгүй. Дайн зогсох тэр өдрөөс түүний ажил жинхэнэ эхлэх юм.

Европын хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор Украинд Оросын түрэмгийллийн улмаас учирсан хохирлыг арилгахын тулд гадны 1.1 их наяд ам.доллар шаардлагатай аж. Энэ их мөнгөн дүн бүхий сэргээн босголтын ажлыг засгийн газар, түүний удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчид хүлээж байна. Инфляцитай уялдуулан тооцоод үзвэл энэ нь Германыг ялагдсаны дараа Европ дахь аж үйлдвэрийн сэргэн мандалтыг дэмжиж АНУ-аас хэрэгжүүлсэн Маршаллын төлөвлөгөөнөөс тав дахин их дүн юм.

Туркийн компаниуд өдгөө Украинд гүүр, замыг сэргээн засварлахын зэрэгцээ эрчим хүчний үүсгүүр, явуулын эмнэлгүүдээр хангаж байна. Энэ нь 1.1 их наядаар үнэлэгдэх том тасалбарын төлөөх өрсөлдөөн эхлэх цагт давуу тал болно гэж найдаж байна.

Цаашид Герман, Австрийн компаниуд дэд бүтэц, батлан ​​хамгаалахын салбарт хөрөнгө оруулалт хийх бол “JPMorgan Chase & Co” компани төслийн өмнөх төлөвлөлт хийх төлөвтэй байна. Мөн Дани улс 120 сая евро буюу 130 сая ам.долларыг Миколайвын усан онгоцны төвийн сэргээн босголтод хандивлаад байна.

Дээр дурдсан “Aksa Power Generation” компанийн төлөөлөгчийн хэлснээр Киевт хүн бүр өөрийн хүрээллийг бий болгож эхэлжээ.

Сэргээн босголт хаана явагдах нь ирээдүйн Украин ямар дүр төрхтэй байхыг тодорхойлох болно. Одоогоор Украины 18 орчим хувийг Оросын зэвсэгт хүчин эзэлчихээд байна. Тэгэхээр нутаг дэвсгэрийн хэдэн хувийг Киев эргүүлэн авч чадах, дайны өмнөх үеийн хүн ам хаана амьдран суух зэргээс олон зүйл хамаарна. Украины 3.7 сая орчим иргэн дотооддоо дүрвэсэн бол 6.5 сая орчим хүн гадаадад дүрвэжээ. Мөн олон сая хүн Оросын эзлэн түрэмгийллийн дор амьдарч байна.

Украины 156 мянган км квадрат нутаг дэвсгэр мина болон бусад зэвсгийн нөлөөлөлд өртсөнийг тус улсын Эдийн засгийн сайд Юлия Свириденко мэдэгдсэн билээ. Энэ нь Австриас бараг хоёр дахин том талбай юм.

Дээрх шалтгаануудын улмаас дайны дараах Украины сэргээн босголтыг шууд зураглахад хүндрэлтэй аж.

Ямартай ч улс орноо ЗХУ-ын үеийнхээс илүү сайнаар сэргээн босгох боломж байгааг Украины Дэд бүтэц, сэргээн босголтын хөгжлийн агентлагийн дарга Мустафа Найем хэлжээ.

Одоогийн байдлаар украинчууд улс орноо сэргээн босгох нь бүү хэл дайны хүчин чармайлтаа дэмжихийн тулд тусламж авахаар тэмцэж байна. Унгар улс Европын холбооны 50 тэрбум еврогийн тусламжийн багцыг эсэргүүцэж байсан ч өнгөрсөн сард түүнийгээ цуцалснаар харьцангуй ахиц дэвшил гарсан.

Германы батлан ​​хамгаалахын аварга “Rheinmetall AG” компани Украинд нэн шаардлагатай 155 мм-ийн их бууны сум үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө хоёрдугаар сард зарласан. Хари барилгын материал үйлдвэрлэгч “Fixit” өнгөрсөн жилээс эхлэн Украины баруун хэсэгт шинэ үйлдвэрлэлийн талбай байгуулж байгаа бол “Bayer AG” компани үр тарианы үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхээ зарлажээ.

Австрийн “Waagner-Biro Bridge Systems” компани гол мөрөн, хөндийг гаталсан ган гарц хийдэг бөгөөд Украины баруун хэсэгт аль хэдийнэ тодорхой хэмжээний бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Гүйцэтгэх захирал Ричард Кершбаумерын хэлснээр хэдэн 10 жилээр үргэлжлэх их ажил тэднийг хүлээж байгаа аж.

Ирээдүйд АНУ болон Европын компаниуд сэргээн босголтын гэрээний гол хувийг авах магадлалтай. Гэхдээ Турк энэ хооронд багагүй ахиц дэвшил гаргаад амжжээ.

Туркийн барилгын гүйцэтгэгчид дайны хоёр жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртөгтэй 70 төслийг гүйцэтгэсэн байна. Тэдгээрээс хамгийн том нь гэвэл “Онур” групп Ирпин дэх гүүр зэрэг дэлбэрсэн гүүрүүдийг засварлаж байна. Мөн тус групп нь Өмнөд Солонгосын “Samsung C&T” корпорацитай хамтран Украинд зөөврийн эмнэлгүүдийг барьж өгчээ. Ирээдүйд “Онур” групп Днепр олон улсын нисэх онгоцны буудлын дахин төлөвлөлтийг сэргээхийг хүсч байна. “Онур”-ын Украин дахь ерөнхий зохицуулагч Эмре Караахметоглу хэлснээр тэд Украинд 4000 гаруй машин техниктэй. Тэдэнд гол тулгамдаад буй асуудал нь ажилчин олох явдал аж.

Истанбулд төвтэй “Догус констракшн” олон жилийн турш үйл ажиллагаа эрхэлж байгаа Украинд байгаа бөгөөд Их Британийн дэмжлэгтэйгээр гурван гүүрийг сэргээн засварлаж байна.

Гадаадын компаниудаас гадна дотоодын компаниуд ч сүйрсэн дэд бүтцээ засч, сэргээн босголтын бэлтгэлийг хангах ажлыг үргэлжлүүлсээр байна. Ган үйлдвэрлэгч хамгийн том компани “Metinvest BV”-ийн тооцоолсноор томоохон хэмжээний сэргээн босголт эхэлмэгц 5-10 жилийн хугацаанд орон сууц, нийгмийн дэд бүтцийг сэргээхэд 3.5 сая тонн ган шаардлагатай болох аж. Сайн мэдээ гэвэл тус компани энэ хэрэгцээг хангахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Өмнөх мэдээ

Эрээний хил дээр хүний урт дараалал үүсч байна гэв

Дараагийн мэдээ

Сумын сургуулиуд зудыг харгалзаж сурагчдын амралтад өөрчлөлт оруулна

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Сумын сургуулиуд зудыг харгалзаж сурагчдын амралтад өөрчлөлт оруулна

Сэлбийн хальсан мөсийг ирэх 7 хоногт Туул руу зөөж дуусна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.