Улаанбаатар хот болон ойролцоох бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгааг судлаачид сануулсаар байна. Ерөнхий төлөв байдлыг харвал, 2005 оноос эхлэн нийслэл болон ойр орчмын бүсэд үүссэн газар хөдлөлтийн тоо эрс нэмэгджээ.
Тиймээс Улаанбаатар хотын газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашнямаас тодруулсан юм. Тэрээр “Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар болон хот орчмын бүс нутагт 404 удаа газар хөдөлсөн. Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна.
Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 12 мянга гаруй удаа газар хөдөлсөн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 68 удаа бүртгэгдлээ. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долоон хагарал байна” гэв.