Таван Богд Группийн охин компани Улаанбаатар Принт ХХК, Олон Улсын Баталгаажилтын “Cognicert” байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөс, Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 45001, ISO 22000 стандартын гэрчилгээгээ гардан авлаа.
Улаанбаатар Принт компани 26 жилийн түүхтэй, Монгол дахь хэвлэлийн ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн, чанартай, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна.
Олон улсын стандартад нийцсэн хэвлэмэл бүтээгдэхүүн, хүнсний зориулалттай сав баглаа боодлыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд тогтмол анхаарч ажиллан ирсэн. 2023 оны хувьд, нийт 9 сарын хугацаанд 100+ цагийн сургалтад хамрагдаж, 80+ цагийн дотоод хэлэлцүүлэг өрнүүлж, төслийн үндсэн багийн 15 гишүүнийг “Дотоод аудитор”-оор бэлтгэж, нийт ажилчдад нэгдсэн менежментийн тогтолцоог сурталчлах зэргээр олон талт ажлуудыг, үе шаттайгаар хэрэгжүүлсний дүнд Нэгдсэн Менежментийн Тогтолцооны Баталгаажилтын Аудитад тэнцэж, ийнхүү хэрэгжүүлэгч байгууллага боллоо.
Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр:
- Байгууллагын бүхий л үйл явцыг системд суурилсан байдлаар тодорхойлж,
- Компанийн хэмжээн дэх “Баримтжуулсан мэдээлэл”-ийн хяналтыг сайжруулж,
- Хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг байнга авч, түүний хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулж, цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлдэг болсон байна.
“Улаанбаатар Принт” ХК нь 2023-2024 онд бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулж, нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн үлгэр жишээ үндэсний үйлдвэрлэгч болохыг зорин ажиллаж байна.