• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Улс төрийн мэдээ Авлигын индексээр 5 байр ухарсан 2023 онд “Таван Ш” ажиллагаа эерэгээр нөлөөлсөнгүй

2024-01-31
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Олон улсын байгууллагуудаас судлан тогтоодог индекс эргээд гадаад орчин дахь хамтын ажиллагаа, үнэлэгдэх үнэлэлт дүгнэлтэд чухал нөлөө үзүүлдэг. Индексийн жагсаалтыг авлигынх тэргүүлнэ.

“Транспаренси интернэйшнл” байгууллагаас зарладаг авлигын индексээр манай улс 2023 оны дүнгээр 33 оноо авсан байна. Улмаар 180 орноос 121-т жагсжээ. Харин энэ нь өмнөх жилийнхээ үзүүлэлтээс таван байраар ухарсан дүн болж буй.

Монгол Улс түүхэндээ хамгийн муу оноо авч байсан нь 2015 он юм. 39 оноогоор 72 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин энэ жил 121-т жагссан нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлтэд тооцогдов.

Түүнчлэн, 2023 оны Ардчиллын олон талт байдлын үнэлгээгээр “Ардчиллаас эрчимтэй ухарч буй долоон орон”-д Монгол багтсан талаар “Транспаренси интернэйшнл” байгууллага онцлов.

2022 онд мөн 33 оноо авсан ч 116-д жагссан.

Уг нь Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Мөн “Таван Ш” ажиллагааг эхлүүлсэн. Хэд хэдэн сонсгол явагдаж, сайн муугаа ил тод хэлэлцэж эхэлсэн. Авчиг энэ индексэд эерэгээр нөлөөлсөнгүйгээр үл барам таван байраар ухарч, түүхэн дэх доод үзүүлэлтдээ хүрсэн нь эрхгүй анхаарал татаж байна.

Тэд юунд ач холбогдол өгсөн, бас юуг үнэлээгүй вэ

2022 оны индексэд мөн байр ухрахад “Авлигатай тэмцэх ажил дөнгөж эхэлж байна. 2022 оны сүүлээр л зарим ажил хэрэгжиж эхэлсэн. Харин 2023 онд бүхэлдээ авлигын эсрэг ажиллана, улмаар индексэд эерэгээр нөлөөлнө” гэсэн хүлээлт үүсээд байв.

Үнэхээр ч, “Шувуу” ажиллагаагаар гадаадын орноос хэрэгтнүүдийг авчрах ажил хийгдэж, төрийн мэдээллүүдийг “Шил” ажиллагаагаар ил болгож, авлигад холбогдсон албан тушаалтнуудыг “Шүүрдэх” мессежээ ил тод зарлан, хэрэгжүүлж эхэлсэн ч индекс өссөнгүй.

Үүнийг хэдэн гол нөхцөлтэй холбож үзэж байгаа юм байна.

  • Авлигын эсрэг тогтолцооны өөрчлөлт хийгээгүй
  • Төсвийн зарцуулалтыг өгөөжтэй болгоогүй
  • Төрийн үйлчилгээний байгууллагуудын хүний эрхийн мэдрэмж муу
  • Хуулийн хариуцлага бүрэн тооцдоггүй
  • Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах хууль батлаагүй
  • Шүүх хурал болохоос өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “шүүн таслах” ажиллагаа зохион байгуулдаг зэргийг “Транспаренси интернэйшнл” онцолжээ.

Харин “Транспаренси интернэйшнл” байгууллага нь дараах хүчин зүйлсийг индекс дүгнэхэд хамааруулж ҮЗДЭГГҮЙ байна:

  • Авлига авсан өгсөн тохиолдол тус бүр
  • Татвараас зугтааж зайлсхийсэн эсэх
  • Хууль бус санхүүгийн гүйлгээ
  • Мөнгө угаах гэмт хэрэг
  • Далд эдийн засаг
  • Тухайн улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөө.

Үүнээс харахад 2023 онд авлигын тохиолдол хэр их гарсан, АТГ хэр үр нөлөөтэй ажилласан зэргийг тооцдоггүй.

Илүү тогтолцооны шинжтэй буюу дараа, дараагийн жилүүдэд авлигын эсрэг хаалт, хориг тавин таслан зогсоох бололцоо бүхий өөрчлөлт, ажлуудыг үнэлж үздэг аж.

“Таван Ш” бодит үр дүн бүс нийгэмд нөлөөлөх уур амьсгал үүсгэв

Монгол Улсын хувьд топ эрсдэлд, иргэдийн мэдэх эрх муудсан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “шүүн таслах” ажиллагаа зохион байгуулдаг гэдэг өгүүлбэр өндөр жин дарж байна. Энэ нь эргээд хэвлэлийн байгууллагууд өөрсдөдөө мессеж авах шаардлага үүсгэж буй.

Түүнчлэн “Таван Ш” ажиллагааны үр дүн ер нь хэзээнээс индексэд эерэгээр нөлөөлж эхлэх вэ гэдэг асуулт үүснэ.

Засгийн газар “Таван Ш” нэрээр томоохон акцууд өрнүүлж, яг тодорхой чиглэсэн улс төрч, албан тушаалтнууд, хэргүүдэд төвлөрсөн дүр зураг харагддаг.

Харин “Транспаренси интернэйшнл”-ийн хувьд, хүний эрхийг болон иргэдийн мэдэх эрхийг энэ жил илүү чухалчилжээ. Сонсгол боллоо, хулгайг илрүүллээ, хулгайчийг авчирлаа, одоо шүүнэ, хариуцлага тооцно гэсэн мессеж “Таван Ш”-ийн хүрээнд нийгэмд хаос үүсгэсэн.

Гэвч яг бодит амьдрал дээр, тэдгээр ажлуудад бодит хариуцлага тооцсон болон асуудлыг үнэнээр илрүүлэн таслан зогсоосон агуулга бага юм.

Эсрэгээрээ төрийн албан тушаалтнуудын нахаль хандлагууд, төсвийн үр ашиггүй зарцуулалт тэлэлт, яг бодит хариуцлага тооцдоггүй мөртлөө сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ялладаг, цоллодог байдлыг “Транспаренси интернэйшнл” анхаарч үзсэн байна.

Дүгнэлт бодитой эсэхэд хэрсүү хандах нь

Нөгөө талаар, энэ бол барууны байгууллагын индекс.

Зарим улс орнуудын статистикийг харвал, Орос-Украины дайнд Оросын талыг баримталсан улсуудын индекс буурсан нь ажиглагддаг.

Үүнд геополитикийн сонирхолтой, эрсдэлтэй байршилд оршдогийн хувьд ОХУ болон зүүний улсуудтай харилцсан элдэв харилцаа ч нөлөөлж болох юм. Нэг үгээр, “Транспаренси интернэйшнл”-ийн дүгнэлт яг бодитой, түүнийг лүндэн мэт хүлээж авах нь зүйтэй эсэх асуудлыг ч хөндөж болдог. Хэдийгээр тусдаа асуудал хэдий ч бас илүү хэрсүү нүдээр зарим нөхцөл байдлыг ажиглаж үзэх нь зүйтэй.

2023 оны хувьд бид төдийлөн барууны ертөнцтэй “тэрсэлдэх” улс төрийн хөдөлгөөн хийгээгүй. АНУ-д айлчилж, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисыг урьсан.

Дипломат бодлого, арга ажиллагаанууд ихээхэн оновчтой явагдсан.

Харин маш олон шүүх хуралтай, яллагдагчтай, буруутгалтай жил өнгөрсөн.

Эцсийн дүнд тэдгээрийн тухай бодит үнэн мэдээлэл бага түгсэн, яг эцсийн хариуцлагыг тооцсон, үүгээр дамжуулж дараа дараагийн тогтолцооны шинжтэй өөрчлөлт, шинэчлэлт хийгээгүй гэдэг дүгнэлтэд л тулж очиж байна.

Эдийн засгийн бодлого ч оновчтой явагдсан боловч “Транспаренси интернэйшнл” нэг нам засаглаж буйн хувьд, эрх баригч намын түлхээсээр “сэлэм эргүүлсэн” бүгдийг авлигатай үр дүнтэй тэмцлээ, тэмцэж эхэллээ гэж огт ҮНЭЛЭЭГҮЙ байна.

Өмнөх мэдээ

Малаа хариулахгүй хот руу оруулбал ₮1 саяар торгоно

Дараагийн мэдээ

Эрдэмтэд: Хүүхдүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа нь аюултай

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Эрдэмтэд: Хүүхдүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа нь аюултай

"Урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж дүгнэсэн"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.