Унгар Улсын Будапешт хотноо Олон улсын циркийн 15 дахь удаагийн наадам 2024 оны нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд боллоо.
Тус наадамд монгол циркчдийн “Troupe Zola” багийн акробат үзүүлбэр алтан медаль, уран нугараачид хүрэл медаль хүртэв.
1988 оноос эхлэн Унгарын Үндэсний циркийн даргаар 24 жил ажилласан нэрт жүжигчин агсан Иштван Кристоф тэргүүтэй хэсэг уран бүтээлчид Будапештын олон улсын циркийн наадмыг анх санаачилсан ба 1996 оноос эхлэн зохион байгуулагдаж иржээ.
Энэ удаагийн наадамд ОХУ, БНХАУ, Франц, Канад, Мексик, Унгар зэрэг 20-иод орны циркийн жүжигчид 50 гаруй үзүүлбэрийг үзэгчдэд толилуулж, уран бүтээлээрээ өрсөлдсөн байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам