• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Урлагаар дамжуулж усны зохистой менежментийг хэрэгжүүлэхийг зорьж байна

2024-03-20
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо, Усны газар, СУИС хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн хүрээнд усны зохистой хэрэглээнд тулгараад буй асуудлын талаар өнөөдөр /2024.03.20/ мэдээлэл хийлээ.

Соёл урлагийн их сургуулийн дэд захирал Ж.Эрхэмтөгс:

-Дэлхий дахинд тогтвортой хөгжил гэх томоохон концепцийг хөгжлийн тулгуур болгоод аваад явж байгааг мэдэх байх. Энэ нь үндсэн гурван асуудалтай. Нэгдүгээрт, эдийн засгийн асуудал, хоёрдугаарт, нийгмийн хөгжилтэй холбоотой асуудал, гуравдугаарт, хүрээлэн буй орчин буюу экологийн асуудлыг авч үзэж байна.

Ирээдүйд бий болох экологийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад иргэн, байгууллага бүхэн өөрийн хувь нэмрийг оруулах нь чухал гэж үзэж байгаа юм. Экологийн томоохон асуудлын нэг бол цэвэр усны асуудал. Цэвэр усаа зохистой хэрэглэхгүй бол ирээдүй хойчид усны хомсдолд орох асуудал хүнд тусч эхэлж байгаа юм. Өнгөрсөн зуны үер, энэ жилийн шар усны үер гээд энэ хүрээнд усны зохистой зөв менежментийг улс орноороо хэрэгжүүлэх ёстой. Иргэн бүр усны зохистой хэрэглээг дадал болгох боломжийг энэ төслөөрөө дамжуулж бий болгохоор нийгмийн сайн сайхны төлөө төслийг эхлүүлээд явж байна.

Төслөөр үндсэндээ хэд хэдэн гол зорилт тавьж байгаа. Нэгдүгээрт, урлагаар дамжуулж нийгэмд сайн сайхан байдал, зөв хандлагыг төлөвшүүлж, манлайлж болох вэ гэдэгт төвлөрч урлаг буюу уран бүтээлчдийн оролцоотой төслийг хийж байна. Хоёрдугаарт, нийгмийн тодорхой бүлгүүдийн төлөөллөөр усны зохистой хэрэглээнд хэвшицгээе гэсэн чэлленжийг үүсгээд фейсбүүкээр явж байна. Гуравдугаарт, хүүхэд залуучуудад усны зөв дадал, соёл, ойлголтыг шинжлэх ухааны хялбаршуулсан агуулгаар хэрхэн яаж хүргэх талаар мэдээлэл өгөх.

Манай дээр усны технологи, хэрэглээ, нөөцийн асуудал төдийлөн сайн хөгжиж чадаагүй. Усыг дахин ашиглах саарал усны технологи гэдэг ч юм уу энэ асуудлууд байхгүй. Цэвэр усаар машинаа угааж байна. Бусад хэрэглээндээ цэвэр ус ашиглаж байна. Төслөөр дамжуулаад энэ ойлголтыг төлөвшүүлэхээр зорьж байна. Нийгэмд ус гэдэг зүйлд ухамсартайгаар анхаарлаа хандуулахгүй бол хэдэн жилийн дараа Монгол Улс цэвэр усны хувьд асуудалтай улсуудын нэг болно. Тэгэхээр усны зөв менежмент, нөөцийн зохистой дэд бүтцийн буюу бүтээн байгуулалтын хүрээний нэг том асуудал, экологийн буюу байгаль орчин устай холбоотой асуудлуудыг бид эрсдэлтэй нь уялдуулж төлөвлөх, бодлогын асуудал нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж явж байна.

Дэлхий дахинд урлаг гэдэг ойлголт 21 зуунд нэлээн өөрчлөгдсөн. Урлагаар дамжуулаад нийгэмд байгаа асуудлуудыг гаргаж ирдэг. Хүмүүст тухайн зүйлийг ойлгуулахад урлаг өөрөө буюу уран бүтээлчдийн үүрэг оролцоо их байдаг учраас бид нар энэ загвараар “Усны нулимс” нэртэй төслөө хэрэгжүүлээд явж байна.

Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, уран бүтээлч Р.Лувсандорж:

-Манай холбооноос байгаль экологитой холбоотой асуудал дээр уран бүтээлийн  төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Өмнө нь 2012 онд засгийн газрын ордонд усны газартай хамтран “Усгүй урсгал” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж байсан. 2021 онд “Хуурай үер” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж байсан. Энэ жил “Усны нулимс” нэртэйгээр үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ ажил зөвхөн өнөөдөр эхэлж байгаа ажил биш урд өмнө хийж байсан.

Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь зөвхөн уран бүтээлчид үзэсгэлэн гаргаад өнгөрөх биш нийгэмд уриалга гаргаад, чэлленж явуулах, уран бүтээлчдийг оролцуулах тэд нараар үлгэр дуурайлал үзүүлэх нийгэмд хүчтэй нөлөөллийг өрнүүлж байна. Уран бүтээлийн үзэсгэлэнг газар дээр нь очоод үзвэл илүү их мэдрэмж авна. Зүгээр нэг зураг зурчихдаг зүйл биш. “Усны нулимс” нэртэй төсөл 2024 оны турш үргэлжилнэ. Олон улсаас уран бүтээлчид уригдаж ирнэ. Дэлхийн есөн орны 12 уран бүтээлч есөн сард монголд ирж монголын уран бүтээлчтэй хамтраад нүүдлийн урлагийн төсөл гэх зүйлийг хэрэгжүүлнэ. Соёл урлагийн бүрэлдэхүүн зургаан сургууль, нэг бага сургууль, нэг эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэтчилэнгээр хамтарч манлайлаад, нийгэмд нөлөөлөл бий болгохыг л зорьж байгаа гэж ойлгож болно.

Аливаа нэг эерэг өөрчлөлтийг хийхийн тулд хандлагаа өөрчлөх нь чухал. Нийгэмд нийтээрээ хандлагаа өөрчлөхөд нь нөлөө үзүүлэх аяныг өрнүүлээд байна. Түүний дараагаар төслөө дуусахаар нийгмийн түүвэр судалгаа хийнэ. Судалгаан дээрээсээ үр дүнгээ тооцно.

Өмнөх мэдээ

ОХУ Олон улсын олимпийн хороонд түрэмгий хандаж байна

Дараагийн мэдээ

“The MongolZ” Ази тивийг төлөөлөн дэлхийн аваргын Elimination Stage шатанд тоглосон анхны баг болж чадах уу?

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

"The MongolZ" Ази тивийг төлөөлөн дэлхийн аваргын Elimination Stage шатанд тоглосон анхны баг болж чадах уу?

Х.Болорчулуун: Энэ жил 580 мянган га талбайд тариалалт хийж, 1.2 сая тонн ургац хурааж авна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.