Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр/2023.06.29/ хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хасуу шивэрт” амралтын газарт нас барсан эмч Г-ийн хэргийн талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, “2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр тухайн хэргийн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Үүний дагуу мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж, мөн шүүх шинжилгээний байгууллагад шинжилсэн. Тус шинжилгээний дүгнэлт гарсан хэдий ч дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжлүүлэх хүсэлтийг талийгаачийн ар гэрийн зүгээс гаргасан. Одоогоор дахин шинжлэх ажил мэргэжлийн долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр явагдаж буй.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэргүүд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагдаж байна” гэлээ.