УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Д.Жавзандорж чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул уг албан тушаалд Н.Нанзаддоржийн нэрийг дэвшүүлж байгаа талаарх албан бичгийг арванхоёрдугаар сарын 28-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.
Хамба лам Д.Жавзандорж нь 2022 оны нэгдүгээр сард жүжигчин Н.Ононгийн хамт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.