• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хаягдал тосоо бохирын шугам руу асгасан компанийн хэргийг шүүх рүү шилжүүлжээ

2024-02-19
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг бохирын шугамын худаг руу асгасан. Экологийн цагдаагийн албанаас тус компани нь зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  бохирын шугамын худаг руу асгасан байдаг.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Бүтэн өдрийн турш шалгалт хийсний эцэст Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдлыг магистраль шугамд хаясанаас энэ үнэр гарсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.

“НИЙСЛЭЛД АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 5 АЖ АХУЙН НЭГЖ БАЙДАГ”

Аюултай хог хаягдлыг ямар журмын дагуу хаях, устгах зохицуулалттай байдаг талаар УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ өмнө нь ярихдаа “Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны эрдмийн зөвлөлөөс ажлын хэсэг гарч тусгай зөвшөөрлийг олгодог. Аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах хэд хэдэн төрөл, зүйл бий.

Аккумулятор боловсруулах, батерей болон эмнэлгээс гарч байгаа бүтээгдэхүүн гээд янз бүр. Тэр аюултай хог хаягдлыг авах аж ахуй нэгжүүд тусгай ландфилл газартай байх зэрэг тусгай шаардлагууд мөн тавигддаг байгаа. Тусгай хог хаягдлыг хаяхад төрийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж ажилладаг.

Тухайлбал, БОАЖЯ, мэргэжлийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавьдаг байгаа. Зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Экологийн цагдаагаас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн дагуу хариуцлага тооцдог. Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлыг хаях гурван хогийн цэг бий. Аюултай хог хаягдал нь мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тусгай шаардлагуудын дагуу хаяж, устгах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Тусгай зөвшөөрлийн тухайд тав, 10 жилийн хугацаатай зөвшөөрлүүд олгодог байгаа. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тухайн аж ахуй нэгжийн магистраль шугамд хаясан байж болзошгүй тосыг зөвшөөрөлгүй газар асгасан нь тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ авна. Хариуцлагын тухайд хууль хяналтын байгууллага шалгаж, аюултай хог хаягдал зөвшөөрөлгүй газарт булж, асгасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай байдаг” гэсэн юм.

Өмнөх мэдээ

Хүүхдийн амиар дэнчин тавьж буй уяачдын цолыг хураая !

Дараагийн мэдээ

Залуусыг цэрэгт элсүүлэхийн тулд чөлөөт үсний засалтыг зөвшөөрөв

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Залуусыг цэрэгт элсүүлэхийн тулд чөлөөт үсний засалтыг зөвшөөрөв

ҮСХ: Экспорт I сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая доллароор өссөн

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.