• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 4 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хойд Солонгосын 2024 оны стратеги

2024-01-02
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ханойн 2019 оны дээд хэмжээний уулзалтаас хойш Хойд Солонгос улс пуужингийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болсон. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Солонгост консерватив ерөнхийлөгч Юн Сук Ёл сонгогдсоноор Солонгосын хойгийн хурцадмал байдал улам даамжирсан билээ. Тэгвэл Хойд Солонгос улс энэ онд АНУ, Өмнөд Солонгос, ОХУ гээд дэлхийн тэргүүлэгч гүрнүүдтэй хэрхэн харилцаагаа хадгалах талаар энэхүү нийтлэлд онцолж байна.

ХОЙД СОЛОНГОС БА ОРОСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Өмнөд Солонгос, АНУ-ын харилцаа хүчирхэгжихтэй зэрэгцээд Хойд Солонгос ч бас Оростой харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр ч үүнийгээ тодорхой илэрхийлсэн. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Ким Жон Уны дипломат ажиллагаа Оростой харилцаагаа бэхжүүлэхэд үндсэндээ чиглэв. Тухайлбал, энэ хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу гэсэн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

Ким Жон Ун 2024 онд ч энэ харилцаагаа хадгална гэж таамаглаж байна.

Украин дахь цэргийн тусгай ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд Путинд өөртэй нь ижил төстэй удирдагчийн дэмжлэг хэрэгтэй. Ким Жон Ун яах аргагүй тэдний нэг юм. Хойд Солонгосоос ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг талууд няцаасаар байгаа ч Цагаан ордон өөрөөр баталж байна.

Хойд Солонгос улс есдүгээр сард ОХУ-д 1000 чингэлэг техник, сум нийлүүлсэн гэж Цагаан ордон мэдээлсэн. Түүнчлэн Өмнөдийн тагнуулын агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос наймдугаар сараас хойш Орос руу нэг сая гаруй их бууны сум илгээжээ. Үүнээс гадна ойрын тусгалтай баллистик пуужин, танк эсэргүүцэх пуужин, агаараас хамгаалах зөөврийн пуужин зэрэг хэд хэдэн төрлийн пуужинг Орост илгээсэн гэж таамаглаж байна. 

Энэ бүх дэмжлэгийн хариуд Путин Хойд Солонгост анхны цэргийн хиймэл дагуулаа амжилттай хөөргөхөд нь тусалсан байж болзошгүй. 

ЭНЭ ЖИЛ ДАХИН ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХГҮЙ

Хойд Солонгос өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд тагнуулын хиймэл дагуулаа сансрын тойрог замд амжилттай байршуулжээ. Өмнөх хоёр удаагийн оролдлого нь техникийн асуудлаас болж бүтэлгүйтсэний дараа амжилтад хүрсэн нь энэ юм. Гурав дахь хөөргөлтийг аравдугаар сард хийнэ гэж анх мэдэгдэж байсан ч хугацааг хойшлуулсан нь Оросын хамтын ажиллагаатай холбоотой гэж таамаглав. 

Амжилттай хөөргөлтийн дараа Ким Жон Ун дахин тагнуулын хиймэл дагуулууд хөөргөнө гэж амласан. Гэхдээ тус улс энэ жил дахин хиймэл дагуул хөөргөх магадлал багатай гэж Өмнөдийн тагнуулын агентлаг таамаглажээ. 

Тагнуулын хиймэл дагуул хөөргөсний хариуд АНУ-ын Сангийн яам арваннэгдүгээр сарын 30-нд Хойд Солонгосын найман агентад хориг арга хэмжээ авсан. Өмнөд Солонгос мөн Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан билээ. Хэрвээ Пёньян тагнуулын хиймэл дагуул хөөргөж, баллистик пуужин туршсаар байвал гэрээний үлдсэн заалтуудыг түдгэлзүүлж, хилийн ойролцоох бүсэд агаарын ажиглалт, шууд галын сургуулилтыг сэргээнэ гэж мэдэгджээ. 

ТРАМПТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Оростой харилцаагаа гүнзгийрүүлэхийг хичээж буй Ким Жон Унд АНУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх сонирхол алга бололтой. Жо Байдены засаг захиргааны Хойд Солонгост чиглэсэн бодлого нь Обамагийн үеийн стратегийн шинэчилсэн хувилбар мэт харагдаж байна. Иймд Хойд Солонгос нь АНУ-тай гацсан цөмийн хэлэлцээг сэргээх сонирхолгүй байна. Хойд Солонгостой хэзээ ч, хаана ч, ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Байден мэдэгдсэн ч Ким Жон Ун үүнд хариу өгөөгүй. 

Гэхдээ 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп дахин сонгогдвол нөхцөл байдал өөрөөр эргэх магадлалтай. Ким Жон Ун энэ сонгуулиар Трампийг дэмжсэнээр Хойд Солонгосын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулахыг хүсч байна.

АНУ-ын бусад улстөрч хоёр улсын харилцааг хэвийн болгохыг хүсэхээсээ илүү Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ татахыг шахна гэж Пёньян дүгнэсэн байх магадлалтай.

Хойд Солонгос пуужингийн туршилтдаа үндэслэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц болон шинэ хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин бүтээхэд анхаарснаар АНУ-ын эх газрыг онилох чадвараа ахиулж магадгүй. Тус улс АНУ-ын армийн эсрэг хэт авианы зэвсэг, олон цэнэгт хошуут пуужин бүтээх магадлалтай гэж дүгнэж байна. 

СОЛОНГОС ХООРОНДЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ БАЙХГҮЙ

Юн Сук Ёл ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр Солонгосын харилцаа тодорхой болсон. Тэрбээр өмнөх удирдагчдын нэгэн адил Хойд Солонгосын талаар увайгүй үг хэлснээр хэлэлцээ хийх боломжийг үгүй хийжээ. 

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн арваннэгдүгээр сард Сөүлд айлчлах үеэрээ Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд Шин Вон Сиктэй уулзаж, тусгайлан боловсруулсан урьдчилан сэргийлэх стратегийн гэрээний шинэ хувилбарт гарын үсэг зурсан. Энэ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт чиглэсэн дорвитой арга хэмжээ авахын тулд сүүлийн 10 жилд хийсэн анхны засвар байв. Гэрээний шинэчилсэн хувилбар нь АНУ-ыг Өмнөд Солонгосын аюулгүй байдалд хэрхэн тууштай хандаж байгааг харуулах аж. Тодруулбал, Хойд Солонгос цөмийн зэвсгийн халдлага үйлдсэн тохиолдолд АНУ цөмийн хөрөнгө зэрэг цэргийн хүчин чадлаа бүрэн ашиглах юм. 

Юн Сук Ёл Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийн эсрэг АНУ, Япон, Өмнөд Солонгосын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хичээж буй. Тэрбээр Пёньяны пуужингийн заналхийллийг АНУ-ын стратегийн хөрөнгөд түшиглэн шийдвэрлэхийг илүүд үзэж байна. Үндсэндээ Юн Сук Ёл Хойд Солонгосын удирдагчийг хэлэлцээрийн ширээний ард суулгах дипломат арга замыг идэвхийлэн хайхгүй гэж үзэв. 

Хойд Солонгосын талаарх байр сууриа Юн Сук Ёл өөрчлөөгүй цагт Пёньяны хатуу хандлага өөрчлөгдөхгүй.

Харин ч эсрэгээрээ Юн Сук Ёл АНУ-ын хориг арга хэмжээг улам ахуилахыг хичээнэ. Хориг арга хэмжээ бол Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй түрэмгийллийг даван туулах хамгийн хүчирхэг, үр дүнтэй бодлого гэж Өмнөд Солонгос үзэж байна. 

Эх сурвалж: THE DIPLOMA

Өмнөх мэдээ

Торгуультай машиныг ирэх Даваа гаригаас хөдөлгөөнд оролцуулахгүй

Дараагийн мэдээ

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй сонгол хийнэ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй сонгол хийнэ

Хятад: Цэргийн 9 хууль тогтоогчийг огцруулав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.