• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хойд Солонгос бүрэн хүчин чадлаараа ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэж байна

2024-03-04
Дэлхий
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Хойд Солонгосын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж Оросын зэвсгийг үйлдвэрлэж байна. Украинд зориулсан тусламж АНУ-ын Бүгд Найрамдах намын шахалтаар зогссон бол Хойд Солонгос нууцаар зэвсэг үйлдвэрлэж буй нь геополитикийн нөхцөл байдлыг улам хурцатгах болов.

Батлан хамгаалахын сайд Шин Вок Сикийн мэдээлснээр Хойд Солонгос үйлдвэрлэсэн зэвсгээ хоол хүнсний тусламжаар Оростой солилцож байна. Мөн наймдугаар сараас хойш Пёньян Орос руу 6700 орчим чингэлэг илгээсэн. Үүнд гурван сая ширхэг 152 мм-ийн их бууны сум, 500 мянга гаруй 122 мм-ийн  пуужин харвагч багтсан байх боломжтой. Хойд Солонгосын хувьд экспортын бус дотоодын түүхий эд, хүнсний үйлдвэрүүд нь цахилгааны хомсдолоос болж 30 хувийн хүчин чадлаар ажилдаг. Харин Оросын экспортод зориулж зэвсгийн үйлдвэрүүд нь 100 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгаа ба хүнсээр солилцоо хийснээр ард иргэдийн өлсгөлөн багасна гэж таамаглаж байна. АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн Баасан гаригт мэдээлснээр Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сараас хойш 10мянга гаруй чингэлэг сумыг ОХУ-д илгээсэн.

Сүүлийн гурван жилд Орос бүх төсвөө ашиглан зэвсэг үйлдвэрлэж, цэргүүд фронтын талбар дээр хүч сулрах төдийд Хойд Солонгосын экспорт ирдэг гэсэн тооцооллыг АНУ-ын засгийн газар гаргасан. Украины Авдийвка хотод Москва саяхан дайралт хийсэн ба их хэмжээний хохирол амссан ч зэвсгээр дутаагүй нь Украины талыг сулруулж байна. Ямар нэгэн тусламжгүйгээр Украины цэргүүд удаан тэсч чадахгүй гэдгийг Авдийвка хотын мөргөлдөөнд  Оросоос илт давуу зэвсгээр дутаж байснаас харж болно. Ерөнхийлөгч Зеленский “Байдены 60 сая ам.долларын буцалтгүй тусламж цагаа олж ирэхгүй бол Украин ялагдах магадлалтайг Авдийвка хотын мөргөлдөөн зөгнөж байна” гэлээ. Мөн барууны хандивгүйгээр 2024 онд Украин улсаа тийм ч удаан хамгаалж чадахгүй гэв.

ХОЙД СОЛОНГОСЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭЛТ БАРУУНЫ САНААГ ЗОВООЖ БАЙНА 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын зүүн хязгаарт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Үүний  өмнөхөн Пёньянаас Москвад зэвсэг нийлүүлсэн нь бүртгэгджээ. Дээд хэмжээний уулзалт нь олон улсын хэмжээнд тусгаарлагдаж буй хоёр улсын эв найрамдлыг бататгасан үйл явдал болсон ба шинэ стратегийн түншлэлийг үүсгэсэн юм.

Пентагоны ерөнхий байцаагчийн энэ сарын эхээр нийтэлсэн тайланд дурдсанаар, дээд хэмжээний уулзалтаас хойш Хойд Солонгос өнгөрсөн жил Орост “сая сая их бууны сум” өгсөн байх магадлалтай. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) Пёньян Украин дахь дайныг дэмжих зорилгоор наймдугаар сараас хойш Орос руу нэг сая гаруй сумыг  10 удаагийн ачилтаар экспортолсон гэж мэдэгдсэн. Үүнээс улбаалан АНУ-ын эрх баригчид Умард Солонгост Украины эсрэг аливаа үйл ажилгаанд оролцвоос “хариу шангаа хүртэнэ” гэж сануулга өгч байсан ч Орос дайны талбарт тус улсын пуужинг ашиглаж буй нь батлагдсан.

АНУ болон түүний холбоотнууд Умард Солонгосыг зэвсгийн экспортын хариуд Оросоос дайны системийн туслалцаа хүсч магадгүй гэж таамаглаж байна. АНУ-ын хоёр албан тушаалтны мэдээлснээр, Пёньян хиймэл дагуул болон цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцны хүчин чадлаа ахиулах технологийг эрэлхийлж байгаа ба  энэ нь хулгайн дэглэмийн бүрэн гүйцэд хөгжүүлээгүй бүс нутагт Хойд Солонгосын чадавхийг мэдэгдэхүйц ахиулах боломжтой юм.

Эх сурвалж: CNN, BBC

Өмнөх мэдээ

Нэг ширхэг RFID-г 6700 төгрөгөөр нийлүүлэх ажил ГАЦАВ

Дараагийн мэдээ

Сэлбэ энэ жил дахин үерлэнэ

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Дэлхий

“Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна

2024-09-27
Дэлхий

Сөүл хотод автомашин явган зорчигчдыг дайрч есөн хүнийг амийг бүрэлгэсэн ноцтой осол гарчээ

2024-07-02
Дараагийн мэдээ

Сэлбэ энэ жил дахин үерлэнэ

Cоёлын сайд Ч.Номин Г.Энхбатыг музейн захирлаар давхар томилжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.