Хойд Солонгос өнөөдөр /2023.01.15/ хатуу түлшээр ажилладаг, дуунаас хурдан, дунд тусгалын шинэ пуужинг туршлаа. Энэ нь АНУ-ын бүс нутаг дахь алслагдсан объектуудад цохилт өгөх чадвартай, илрүүлэхэд хэцүү зэвсэгтэй болох хүчин чармайлтын нэг хэсэг юм. Мөн Хойд Солонгосын 2024 оны анхны баллистик туршилт болж байна.
Тус улсын төрийн хэвлэлд мэдээлснээр энэхүү туршилтын зорилго нь хатуу түлштэй хөдөлгүүрийн найдвартай байдал болон дуунаас хурдан цэнэгт хошууны маневрлах чадварыг шалгах аж. Мөн туршилтыг амжилттай болсон гэж мэдэгдээд энэ үйл ажиллагаа нь хөрш зэргэлдээх аль ч улсын аюулгүй байдалд нөлөөлөөгүй гэв.
Солонгосын хойг болон Японы хоорондох усан хилд буухаасаа өмнө пуужин 1000 км зайд нисчээ.
Умардын нөөцөд байгаа дунд тусгалын пуужингууд, тэр дундаа Номхон далай дахь Гуам аралд хүрэх боломжтой Хвасон-12 пуужингууд нь шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй. Мөн хөөргөхөөс өмнө түлш цэнэглээд, уг түлшээ удаан хугацаанд хадгалах боломжгүй аж. Тиймээс хатуу түлш нь хэрэглээнд илүү нийцсэн байдаг.
Дашрамд дурдахад, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Сергей Лавровын урилгаар ОХУ-д айлчилж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY